Нэмэгдсэн өртөгийн албан татвар буюу НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр буюу 2024.04.17-нд шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2024 оны гуравдугаар сарын нэгдүгээр сарын 31-ний хооронд худалдан авалт хийж, дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 23:59 цагаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 46 001 641 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 1,
7 орон таарсан 4,
6 орон таарсан 40,
5 орон таарсан 412,
4 орон таарсан 4047,
3 орон таарсан 41319 баримт тохиролд таарч азтан боллоо.
Тодруулж хэлбэл 8 орон таарсан нэг азтан тодорсноор 5-30 хүртэлх сая төгрөгийн эзэн болж байна.
Шинэчлэн батлагдсан “Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.
Дүүргүүдээс xамгийн олон азтан тохирол таарснаас хамгийн өндөр нь СБД 13051 азтан, БГД 5867 азтан, БЗД 5788 азтан, СXД 4735 азтан, ХУД 4699 азтан, Чингэлтэй дүүрэг 3677 азтан, Орхон аймаг 865 азтан, Дархан-уул аймаг 857 азтан тус тус тохирол таарсан байна.
Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Хөвсгөл аймаг +61%, Баянхонгор аймаг +56%, Ховд аймаг +54% байлаа.