Өнөөдөр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагч X.Нямбаатар Монгол Улсын засгийн Газрын xуралдаанаар xийсэн xот төлвлөгийн Асуудлын талаар мэдээлэл өгөx үедээ: Хотын засаг захиргаа нутаг дэвсгэрт шинэчлэл хийхээр болж байна. БНМАУ-ын үед 1960 оны Үндсэн хууль батлагдсаны дараа Засаг захиргаа нутаг дэвсгэрийн шинэчлэлээ хийж байсан. Үүгээр Улаанбаатар хотыг дөрвөн дүүрэгтэй байхаар шийдвэрлэсэн юм. Тухайн үед 150 мянга орчим хүн амтай байсан гэдэг.
Харин 30 жилийн дараа 1992 оны Үндсэн хууль батлагдсаны дараа буюу 1993 онд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчлэлтийг дахин хийсэн. Тухайн үед хүн ам 600 мянгад хүрсэн тул дүүргийн тоог зургаа болгож байв. Харин өнөөдөр Улаанбаатарт албан ёсны бүртгэлтэйгээр орчин сууж буй иргэний тоо 1.7 сая болжээ.
Одоогийн бидний мөрдөж буй зохион байгуулалт нь одоогоос 30 гаруй жилийн өмнө хийгдсэн гэсэн үг. Ингэхдээ, есөн дүүрэг, 204 хорооны бүтэцтэй болж байсан. Тиймээс шинэчлэл хийх хэд хэдэн хүчин зүйлийг нөхцөлдүүлээд байна.
Бидний амьдарч буй хотын төв, бага тойруугийн 80 гаруй талбайд төрийн захиргаа, нутгийн захиргаа бүх байгууллага төвлөрчээ. Мөн их дээд сургууль, эрүүл мэндийн байгууллагууд ч бий. Эдгээр нь Улаанбаатар хотын түгжрэлийн гол шалтгаан болж байна. Яг энэ бүсэд Улаанбаатар хотын таван зүгээс гурван сая зорчих хөдөлгөөн хийж байна.
Төвлөрөл эндээ байгаа учраас алслагдсан дүүрэг, гэр хороолол, захын хэсгүүдэд эрүүл мэнд, соёлын үйлчилгээ хүртээмжгүй байгаа. Тиймээс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчлэлийг хийх зүй ёсны шаардлагыг бий болгосон гэх дүгнэлтийг ажлын хэсэг гаргалаа.
Нийслэл Улаанбаатар хотдоо 42 том хоттой байя гэж бодож байна. Хэдэн хороог нийлүүлээд нэг хот гэх байдлаар” гэлээ
Эx Сурвалж: Монгол Улсын засгийн газар