Говийн аймгууд тэр дундаа 7-р тойрог бол Монгол улсын уул уурхай, ложистикийн цөм зангилаанууд оршдог тун ач холбогдолтой бүс. Тиймээс ч энэ тойргийг парламентад төлөөлж буй хүн улс орны эдийн засаг, аж ахуйн талаар нарийн мэдлэг, туршлагатай хүн байх шаардлагатай. Одоогийн байдлаар тус тойргийг төлөөлж байгаа төрийн түшээдээс энэ ихэнх нь улиран сонгогдохоор нэр дэвших хүсэлтээ гаргаж, сонгуулийн бэлтгэлдээ орсон байгаа бол өрсөлдөөнд нэмэгдэхээр яригдаж байгаа хүмүүс дунд Дундговь аймгийн ИТХ-ын дарга асан “Цөм транс”ХХК-ын гүйцэтгэх захирал С.Буджав орж байна.
С.Буджав нь математикч, эдийн засагч мэргэжилтэй. АНУ, Сингапурт боловсрол эзэмшcэн бөгөөд төрөлх нутаг Дундговь аймагтаа шат шатны төрийн албанд ажилласаар засаг даргын орлогч хүртэл дэвшиж, ИТХ-ийн даргаар ажиллаж байсан говь нутгаа сайн мэдэх нэгэн юм.
Хэрэвзээ С.Буджав хууль тогтоох байгууллагад сонгогдвол улс төр дэх 80-аад оныхон эгнээ нэгээр нэмэгдэж Л.Оюун-эрдэнэ, Д.Амарбаясгалан зэрэг он жавуудынхаа хамт харьцангуй залуу, лидерүүдийн нэг болно гэсэн хүлээлт үүсээд байгаа юм. Мөн ардын намаас тавьж буй албан тушаалын авлига, хээл хахуулийн асуудалд орж байгаагүй ерөнхий шаардлагад нийцэж байгаа юм.