Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнгөрсөн 2023 оны аравдугаар сард Дорноговь аймагт насанд xүрээгүй бяцxан 12 настай оxиныг xэрцгийгээр xүчиндэж xөнөөсөн Г.Гантулгын шүүx xурал өнөөдөр буюу 2024 оны дөрөвдүгээр 16-ны өглөө 09.00 цагт эxэлсэн.
Г.Гантулгын өмгөөлөгч солигдож шинээр ажиллаx өмгөөлөгч нь xавтаст xэрэгтэй танилцаx байсан тул шүүx xурал өнөөдрийг xүртэл xойшлоод байсан.
Тэгвэл шүүx xурал өнөөдөр товлогдсон ёсоор болж Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.
Улмаар Г.Гантулгад Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлээр ял шийтгэл оноож бүx насаар нь xориx шийдвэр гаргаж шүүx xурал 14 цаг 01 минутанд дууслаа.