Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр /2024.04.15/ “Алтайн хүдэр” компанийн захирал Р.Базарын ажлын байранд нэгжлэг хийж, тайлбар мэдүүлэг авч байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацав.
Төрийн байгууллага ажил үүргээ гүйцэтгэсэн дээрх үйл явдлыг Ардчилсан нам руу чиглүүлж, тус намын удирдлагыг холбон мэдээлж буй нь ор үндэслэлгүй болохыг Ардчилсан намын зүгээс няцааж байна.
Хэргийн үнэн мөн олдоогүй, эцэслэгдээгүй байхад Ардчилсан намын нэр хүндэд санаатайгаар халдаж, уг үйл явдалд холбоотой мэтээр мэдээлэл тараан түгээх үйлдэл гаргасан тохиолдолд хууль шүүхийн байгууллагад хандаж, нэр төрөө хамгаална гэдгээ энэхүү мэдэгдлээр илэрхийлж байна.
Түүнчлэн Ардчилсан нам нь бизнес эрхлэгчдийн эрх ашгийг ямагт хамгаалсаар ирсэн бөгөөд татвар төлөгч, бизнес эрхлэгч хэнийг боловч хууль зөрчсөн эсэх, гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад гэмт хэрэгтэн мэтээр нийгэмд зарлан мэдээлж буйг эрс буруутгаж байна.
АРДЧИЛСАН НАМ