Шинжээч: ЭМЯ-ны Тусгай зөвшөөрлийн комиссын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй
“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хорооны сонсголын хоёр дахь өдөр. Сонсгол 10.00 цагт төрийн ордонд эхэлсэн бөгөөд шинжээч эмийн устгалттай холбоотой мэдээллийг өглөө.
Манай улсын тухайд “Элемент”, “Элемент мэдика” гэсэн хоёр компани эм, эмнэлгийн хэрэгсэл устгадаг. Тус компаниудын 2020-2023 оны мэдээллээс харахад 2022 онд хамгийн өндөр буюу 102.9 тонн эм, эмнэлгийн хаягдлыг устгасан байна. Одоогийн байдлаар 10 ААН-д хугацаа нь дууссан 11.3 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл байгаа аж. Үүний 9.1 тэрбум нь ковидын үеийн эм гэнэ. Хугацаа нь дууссан доорх эмийн устгал хүлээгдэж байгаагааг шинжээч онцолж байлаа.
Дэлгэрэнгүйг дараах зурагт хуудаснаас харна уу.