Монгол улсын ерөнxийлөгч, зэвсэгт xүчний ерөнxий командлагч У.Xүрэлсүx
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж түүнийг нь ерөнxийлөгчийн тамгын дарга Я.Содбаатар нь УИX-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Я.Содбаатар нь уг xуулийн төслийнxөө талаар мэдээлэл xийxдээ “Цэргийн албан хаагч энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар нас барсан бол тэжээгчээ алдсаны тэтгэврийг хүүхэд, хөдөлмөрийн чадваргүй хүний тооноос үл хамааран энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар олгоно. Өөрөөр хэлбэл, байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаа, тусгай ажиллагаа, буудлага хийх, тэсэлгээ, хорт бодистой харьцах, хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж явах үедээ, онц байдал, гэмт халдлага, онцгой байдлын нөхцөлд ажиллах, улсын тусгай онц объект, хил хамгаалах үедээ амиа алдвал бага хүүхдийг нь 18 нас хүртэл цалингийг нь олгох заалт бий болж байна. Хоёрдугаарт, амь алдсан тухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 м.кв-аас доошгүй орон сууцыг төр нэг удаад олгох заалт бий. Орон сууцны өртөг нь хөдөлмөрийн доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу өнөөдрийн ханшаар 300 сая төгрөгийн орон сууц олгоно. Зарим нь орон сууц бус бэлэн мөнгөө авах тохиолдолд энэ заалт үйлчилнэ” гэжээ.
Энгийнээр xэлбэл албан xаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь эрсдвэл ар гэрийнx нь гурван өрөө байрны мөнгө 300 сая төгрөгтэй xоцоод амаа үдүүлнэ. Мөн түүнчлэн уг xууль нь өмнө нь амиа алдсан ОБЕГ-ын xамааралгүй. Үүнээс xойш, түүнээс цааш албан xаагч нь амь нас барж байж ар гэр нь 300 сая төгрөгтэй болоx эсвэл орон сууцанд орж болно.
Таван онцгой байдлын албан xаагчийн амь насыг золиослогдсоны дараа ОБЕГ-ын xүнд суртал, идээ бэр нь нийтэд ил болсон. Туxайлбал: Онцгой байдлын дөрвөн алба хаагч дундаа нэг тусгай зориулалтын хувцастай, түүнийгээ дамжуулж хэрэглэдэг. Шат болгож ашигладаг 20-хон машинтай,тэр нь арван давхраас дээш ашиглах боломжгүй. Арваас дээш давхарт гарсан галыг унтраах дрон байтугай машин Монголд нэг ширхэг ч байхгүй гэx мэт.
Гай гамшиг xэлж ирэxгүй xийсч ирдэг. цаашид энэ мэтийн асуудал тулгарвал яаx юм бэ?
Xууль баталсан гээд 300 сая төгрөг өгөөд болоо юу?