“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хорооны сонсголын хоёр дахь өдөр. Сонсгол 10.00 цагт төрийн ордонд эхэлсэн бөгөөд “Төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарал”-ын талаар хянан шалгагч мэдээлэл танилцуулж байна.
Тэрбээр “Эрүүл мэндийн яамны удирдлагад байдаг 110 хүний 97 нь буюу 88.1 хувь нь хамаарал бүхий аж ахуй нэгжтэй” гэлээ. Тэдгээрийн дотор Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан С.Энхболд багтсан байна. Түүнийг “Мөнхийн тун” компанитай хамаарал бүхий хэмээжээ.
“Мөнхийн Тун” ХХК нь анх 1992 онд эмийн сан, худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2000 оноос эмийн худалдаа, эм ханган нийлүүлэх, эмийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэдэг юм.
Мөн ЭМЯ-ны ТНБД-аар ажиллаж байсан Б.Бямбадорж “Космостек монгол” компанитай хамаарал бүхий хэмээн нэр дурдагдав.
Дэлгэрэнгүйг дараах зургаас харна уу.