Шинжээч: ЭМЯ-ны Тусгай зөвшөөрлийн комиссын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй
“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.16) хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Сонсголын эхний өдөр эмийн хүртээмжийн асуудлыг шинжлэн судалж, хэлэлцсэн бол энэ өдрийн сонсголоор эмийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, үнийн мэдээллийн ил тод байдал, чанаргүй болон хугацаа дууссан эмийн устгал зэрэг асуудлуудаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай нотлох баримтыг танилцуулан, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт, тайлбар авах юм.
Өнөөдрийн сонсголд гэрчээр дуудагдсан хүмүүс:
- Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Д.Батсүх
- Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх, Г.Сэлэнгэ С.Болдбаатар, Б.Дөлгөөн, Л.Энхбаяр
- Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж
- Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Батцоож
- 2023 оны Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун
- ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга н.Гэрэлт-Од
- ЭЭХХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяа
- Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд
- ЭМЯ-ны ТНБД асан Ц.Эрдэнэбилэг
- СЯ-ны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Б.Доржсэмбэд
- ЭМЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Л.Лувсан
- Эм холбооны ерөнхийлөгч Л.Балжинням