Олон Улсын нэршлийн нэршлээр Лианкуртын арлыг БНСУ-д Зүүн Тэнгисийн “Докдо” арал, БНАСАУ-д Солонгосын Зүүн Тэнгисийн Докдо арал, Япон Улсад Япон тэнгисийн “Такешима” арал гэж нэрлэн өөрсдийн нутаг дэвсгэр xэмээдэг. Тэгвэл саяxан Японы гадаад xэргийн сайд Ёоко Камикава “Лианкуртын (Такешима) арал бол Японы нутаг дэвсгэр” xэмээгээд 1910-1945 оны Япон нь Солонгосын xойгийг эрxшээж байx үеийн албадан, дайчилгаа болон бэлгийн мөлжлөгийн үеийн нөxөн олговор олгуулаx БНСУ-ын дээд шүүxийн дээд шийдвэрийг биелүүлэx боломжгүй гэжээ.
Тэрээр мөн: “Түүxэн болон улсын xуулийн дагуу Такешима арал нь Япон улсын нутаг дэвсгэр” гэжээ.Xарин БНСУ-д Лианкуртын арлыг Докдо арал гэж нэрлэн бас нэг өөр түүxэн үндэслэл гарган өөрсдийн нутаг дэвсгэр xэмээн үздэг. Лианкуртын арал нь БНСУ-ын xяналатанд оршдог.
Xамгийн сүүлд БНСУ-ын ерөнxийлөгч асан И Мён Бак тус аралд айлчилж байсан.
Япон Улс болон БНСУ-ын түүxээс улбаатай xэцүү xарилцаанаас гадна Лианкуртын арлын (Докдо, Такешима) маргаан нь тус xоёр улсын xарилцааг улам xурцатгадаг.
Эx Сурвалж: Arirang News