Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр /2024.04.15/ Төрийн ордонд 09.00 цагт эxэлсэн. Үдээс хойших хуралдаан 14.00 цагаас эхэлсэн юм. “Зайлшгүй шаардлагатай эмийн зохицуулалт”-ын асуудал дээр гэрчээр дуудагдсан 2020 оны Хүний эмийн зөвлөлийн дарга Я.Амаржаргал ирсэнгүй. Тэрбээр өчигдөр ажлын албанд “Маргааш эмчилгээтэй тул очих боломжгүй” гэсэн бичиг ирүүлж, ирэхгүй гэдгээ мэдэгджээ.
Мөн энэ асуудалд дээр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Төгсдэлгэр дуудагджээ. Түүнийг түр хорооноос томилогдсон хянан шалгах шинжээч нараас дуудаагүй байж байгаад өнөө өглөө дуудсан юм байна. Ингэхэд тэрбээр “Ээлжийн амралттай, орон нутагт байна. Очих боломжгүй” гэжээ.
С.Төгсдэлгэрийн тухайд, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн экс эхнэр юм. Ж.Чинбүрэн энэхүү сонсголыг даргалж байгаа билээ. Хэрэв С.Төгсдэлгэр сонсголд ирсэн бол тэрбээр эксээсээ ажил үүргийн хувиар асуулт асуух байжээ.
Эхнэр нөхөр 2 хоёулаа энэ салбарыг цөлмөж мөнгө олдог байж бие биеэ асуух л юм байх даа… Чинбүрэн өөрөө хавдрын хагалгааг 12,5 саяаар хийхээ больчихвол яасан юм бэ? Бусад эмч нар чинь бүх өртгөө тооцоод 5.5 саяд хийгээд л бна шдээ