Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-наас 17-ыг дуустал төрийн ордонд үргэлжлэx эмийн сонсголын үеэр элэгний В, D вирустай xүмүүсийн төлөөл болоx иргэн н.Буянтогтоx: “Элэгний өвчлөлөөр жилд 5400, сард 450, өдөрт 15 хүн нас барж байна гэсэн тоо бий. Энэ вирусын эсрэг хэрэглэдэг Vicure (Entecavir) эмийг эмийн сангуудаар 15 мянган төгрөгөөр худалдаалдаг байсан. Гэтэл энэ жилээс энэ эмийг даатгалд оруулангуут 45 мянган төгрөг болчихсон. Тэгэхээр чанаргүй, хямд эмийг хүчээр даатгалд оруулж үнэтэй болгоод эндээс ашиг олдог юм уу гэж би хувьдаа бодож байгаа. В, Д вирустэй иргэд энэ эмийг 10 жил хэрэглэх шаардлага байгаа. Гэвч уг эмийг хэрэглээд эдгэрч байна уу, энэ эмийг уугаад вирус нь дарагдаж байна уу, хавдар, хатуурлаас сэргийлж байна уу гэвэл үгүй. Миний хувьд энэ эмийг 2014 оноос хойш 10 жил уусан. Гэтэл миний бие циррозын шатанд орчихсон.
-Иргэд эрүүл мэндийнхээ төлөө төрөөс, Эрүүл мэндийн яамнаас гуйдаг зарчимд орчихлоо. Яаж байна вэ гэхээр элэгний D, B вирусээр үүсгэгдсэн иргэд амиа алдаж байна. В, Д вирустэй хүмүүст эмчилгээ гэж байдаггүй. (Entecavir) гэж эм байсан. Одоо яах вэ, эмчилгээ байна уу гээд эмч, эмнэлгийн байгууллагаас асуухаар интерферон гэж тариа бий гэдэг. Энэ тариа гаж нөлөөтэй. Гаж нөлөөтэй тариаг яагаад иргэддээ шахах гээд байгаа юм бэ. энэнээс илүү чанартай мирклудекс Б (Bulevirtide) гэдэг тариа хөрш, зэргэлдээ оронд байхад иргэддээ тарих боломж яагаад байдаггүй юм бэ. Гаж нөлөөтэй, үйлчилгээ муутай эм, тариагаар эмчлэх гээд байгаа төр, засгийн бодлогыг гайхаж байна” гэжээ