Монголд гурил Хятадаас ч хямд байгаа. Гараад хар, Нарантуул дээр Хятад гурил байна уу? Байхгүй.Интернетээр гурилын дундаж үнийг хайтал 82 орны судалгаагаар 1кг гурил 1,46 ам.доллар буюу 4,920 төгрөгөөр борлуулагдаж байна. Монголд 2,800 төгрөг
Гэтэл яагаад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “гурил ОХУ-д 960 төгрөг байна” гэж гурилын үйлдвэрүүдийг хаасан ч яадаг юм? гэж заналхийлээд байгаа юм бол? Дайны улмаас хоригт орсон ОХУ-ын хог болтлоо хямдарсан бүтээгдэхүүнийг авах нь зөв үү?
Хэрэв бид ОХУ-тай бизнес хийвэл дайны дэмжсэн гэдэг асуудлаар олон улсын хоригт орох эрсдэлтэй. Бид Хятад, Энэтхэг шиг том биш. Европын Холбоо, эсвэл АНУ санхүүгийн хориг тавихад л байдал асар хүндэрнэ. Саарал жагсаалтанд орж байсан түүх бидэнд бий…
ОХУ-ын гурилыг авъя гээд үндэсний үйлдвэрлэгч рүүгээ үнэтэй байна гэж дайрч байгаа анхны тохиолдлыг харав. “Бүр 2 жил хаасан ч наадуул чинь хотойхгүй” (эх сурвалж: https://news.mn/r/2714413/ ) гэж Улс төрч, удирдагч хүний амнаас гарамгүй хүний хүйтэн сэтгэлээр хандаж байх юм. Хэрэв бид гурилын үйлдвэрүүдээ үзэн ядаад, хаачихвал жинхэнэ утгаар ОХУ-ын аманд унана. Жил бүр шатахуун гуйдаг шигээ гурил бас ОХУ-аас гуйх уу? Бид 70 жил гуйсан ш дээ. Яах гэж өмнөх Засгийн газрууд 2008 оноос хойш Атрын 3-р аян зарлаж, гурил буудайгаа гадаадаас хамааралгүй болгох гэж зүтгэсэн тулдаа өнөөдөр манай гурил Хятадаас ч хямд байна.
Эx Сурвалж: Ganjiguur Bukhbat
ингэж төмсөг сийгтэл шаахгүй ээ Ганжигүүр Бөхбатаа. наад 82 орныхоо цалингын дундажыг нэг гаргаад харьцуулаад үздээ.
Yu hutsaad bgan tsalin mongo hed bilee Tegleech gazar tairangaa hangalttail demjdeg bizdee hamgiin dawartsan garuud shuu!!!
Эх орны өөрийн үйлдвэр гэдэг хамгаас чухал.
Маш зөв. Өөрсдөө мах гурилаа үйлдвэрлэж гаднаас хамааралгүй байсан учраас ковидын хорио цээрийг давсан шүү. Хүнсний бүтээгдхүүнээр гадны хамааралтай болох юм бол маш хүнд байдалд орно. Шатахуун тасрахад ямар хэцүү байлаа хүнс тасравал өлсгөлөн болно шүү дээ.
Гурилын үйлдвэрийг хэн ч хаах гээгүй. Зүгээр л үнээ бууруул гэхэд өөдөөс доромжлоод тавлаад байгаа хэдэн гэр бүлд даруулга хэрэгтэй.
Зочин:
ЗаТийм шүү.Дотоодын гурилын үйлдвэрүүд зогсвол хэдэн хүн ажилгүй болох вэ.Үйлдвэрийн ажилчид тариаланчид гээд дээр нь төсөв чинь татвар хэдийг төлдөг гээд бодож үзсэн үү энд нар хэлэх муу үгч олдохгүй юм.Энэ сонгуулиар эд нарыг цэвэрлэж цэгцлэж авахгүй юм бол болохгүй юм байна.
Үндэслэлгүй 60% нэмсэн гэж хэлээд бхад л ойлгохгүй муйхарлаад чаагаад байхымаа. үр дүнд ард түмэн хохироод байна малаа