УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын тайлбарласнаар 2022 онд эм импортлогч нар маш их ашиг олсон тоо баримт харагдаж байгаа аж. Монголчууд 2022 онд 8.6 тонн эм “идсэн”. Энэ хэмжээний эмийг худалдан авахад 447 тэрбум төгрөг зарцуулсан. Нэг кг эмийг 16 доллараар худалдан авсан. Харин 2023 онд импортлогчид нэг кг эмийг 27 ам.долараар худалдан оруулж ирсэн. Гэхдээ импортоор орж ирсэн эмийн хэмжээ буурсан ч 468 тэрбумын борлуулалт хийсэн статистик гарсан байна. Энэ нь эм импортлогч нар асар их хэмжээний ашиг хийсэн байж болзошгүй гэдэг дүгнэлт хийхэд хүргэж буй аж.
Өнөөдрийн сонсголд шинжээчийн танилцуулснаар 2020 оноос эмийн үйлдвэр буурсан бол эм ханган нийлүүлэгч байгууллага өссөн байна. Тухайлбал эм ханган нийлүүлэгч байгууллага 2022 онд 298 байсан бол 2023 онд 453 болж нэмэгдсэн байна. Харин эмийн үйлдвэр 39 болж буурчээ. Эмийн сангийн тоо өсч 2023 онд 2857 болж өссөн байна.
Дотоодын үйлдвэрийн эм нийт бүртгэлтэй эмийн 20 хувь, үнийн дүнгийн 90 хувийг эзэлдэг байна.
эмийн үнэ тэнгэр тултал хадчихсан мөртлөө эрүүл бус эм орж ирж байгааг мэдэх боломжгүй гээд байдаг???? энэ эрүүл мэндийн тал дээр бүх зүйл маш өндөр түвшин хяналттай байх ёстой байдагшдээ энэ бүхний яагаад зохицуулж болохгүй байна вэ?? Бизнесийн хүмүүсээр төр засаг бүрдчихсэн болохлээр ийм байгаад байна уу тийм бол эрүүл мэндийн салбарын хүмүүсийг төрд оруулах хэрэгтэй.