Өнөөдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 15-17 ны өдрүүдэд төрийн ордонд явагдаx Эмийн сонсголын үеэр чиxрийн шижингийн өвчинтэй иргэдийн төлөөлөл н.Жаргалсайxан: “Монголд сахрын өвчнийг буруу хооллосон гээд тоодоггүй. Улсын хэмжээнд 300.000-500,000 орчим хүн сахрын өвчинтэй. Дэлгүүрт борлуулагдаж байгаа бүтээгдэхүүн нь бүгд нүүрс ус ихтэй. Импортлогчёын оруулж ирж байгаа хүнсийг хараарай.
Монгол Улс сахрын өвчний эсрэг чанартай эм оруулж ирэхээ больсон. Төрөөс энэ төрлийн эмийг үнэгүй , хөнгөлөлттэй өгч байгаа нэрийн дор чанаргүй эм оруулж ирдэг. Инсулиныг үнэгүй өгдөг. Төр үнэгүй өгдөг нэртэй хамгийн чанаргүй, хоцрогдсоныг оруулж ирдэг. Чанартай, сайныг нь оруулж ирдэггүй. Сахарыг хянах боломжтой. Тестерийг нь хямдруулах ёстой. Гэтэл маш үнэтэй. Үнэтэй болохоор хүмүүс сахраа хянаж чадахгүй явж байгаад хүндрүүлж байна. Сахар зүрх судас гэмтээдэг.
Сахрын өвчинтэй хүн В витамин тосонг нь уудаг. Усан В нь уусдаггүй. Тосон бүтэцтэй учраас сайн шингэдэг. Нистатин уугаад байдаг, холестриныг 15 хувь л бууруулдаг. Уг нь холестириныг бууруулах тариа гарсан, 50 хувь бууруулдаг. Оруулж ирдэггүй. Нистатиныг олон жил уухаар элэггүй болдог” гэжээ.