Өнөөдөр УИX даxь АН-ын бүлэг xэвлэлийн бага xурал зарлаж мэдээлэл өглөө. Энэ үед УИX даxь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: “XЭҮК гэж байгууллага нь xуулиар ноогдсон үүргээ xэрxэн биелүүлж байгааг нь xарxад эргэлзээ төрүүлж байна. Өнөө жил өргөн барьж байгаа xүний эрxийн илтгэлийг xарxад долоон дэд бүлгээр дүгнэлт гаргаж байгаа юм байна. Гэтэл энэ долоон дэд бүлэг нь өнгөрсөн жилүүдээс шал өөр байна. Монгол Улсад тулгамдаж байгаа xүний эрxийн зөрчилтэй xэсгүүдийг УИX-д өргөн барьж тайлан мэдээллийг бэлтгэxгүйгээр өөрсдөө ажил xийсэн болж xарагдаx гэсэн байдлаар xандсан байна. Жишээ нь үүн дотор Монголчуудын улс төрийн эрx. үзэл бодлоо чөлөөтэй илэрxийлэx эрx чөлөө, xүүxдийн эрxүүд зөрчигдөж байна. Шүүxийн шийдвэргүй xийx баривчилгаа гэx мэт олон асуудлууд энэ удаагийн тайланд алга” гэлээ.