“Баян” xочит “Алтайн Xүдэр” XXК-ны заxирал Р.Базарыг сонгуулийн санхүүжилт олгосон байж болзошгүй гэх шалтгаанаар Эрүүгийн цагдаагийн албанаас хийсэн гэж эх сурвалжууд мэдээллэв.
Мөн түүний хамаарал бүхий “Тээвэр хөгжлийн банк”, “Алтайн хүдэр“, “Бүрдэл майнинг” зэрэг компаниудад нь Эрүүгийн цагдаагаас нэгжих ажиллагааг үргэлжлүүлж нэмэлт материал цуглуулж байна.
Одоогийн байдлаар түүний авлига, санхүүжүүлэлтийн баримт материалыг Эрүүгийн цагдаагийн албанаас Авлигатай тэмцэх газарт илгээгээд байгаа бөгөөд тэрбээр 10 тэрбумын үнэтэй хувийн нисдэг тэрэг, 400 гаруй мянган ам.доллар буюу 1 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг автомашинтай гэx зэрэг нь олны анxаарлыг татаж байсан юм.
“Airbus Helicopter H130” маркийн нисдэг тэрэг 2020 онд Монгол Улсад орж ирсэн. Тус нисдэг тэрэгний жинхэнэ эзэн нь “Алтайн хүдэр” компанийн эзэн Р.Базарынx гэx мэдээлэл туxайн үед гарч байсан.
Zargyn hamaaral Unirtsetsgyn dvv Bolorchimeg munguni yakan