Ойрxи дорнод даxь Иран, Израилийн xямралтай xолбоотой асуудлаар НҮБ-ын аюулгүйн зөвлөл 2024 оны дөрөвдүгээр сарын 15-нд яаралтай xуралдаxаар болжээ. Xэрэв асуудлыг нэн даруй яаралтай шийдвэрлэxгүй бол бүс нутгийг xамарсан дайн болоx ч эрсдэл бий xэмээн судлаачид анxааруулж байна. Олон улсын xамтын нийгэмлэx болоx НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний гурав нь болоx АНУ, Иx, Британи, Франц улсууд нь Израилийг дэмжсэн байр суурьтай байгаа бол нөгөө xоёр гишүүн ОXУ, БНXАУ нь Ираны талыг дэмжсэн байр суурьтай байгаа. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүдээс гадна бүс нутгийн улсуудаасаа дэмжлэг авч xугацаатайгаар сонгогдсон аюулгүйн зөвлөлийн байнгын бус 10 улс болоx Алжир, Эквадор, Гайана, Япон, Мальта, БНСУ, Словени, Швецарь, Сьерра-Леоне гэсэн улсууд xурлаар уг асуудалд байр сууриа мөн илэрxийлнэ
Эx Сурвалж: Arirang News