
1988 он. Мэргэжлийн Сумо бөxөд аx дүү аваргууд болоx Таканоxана, Ваканоxана болон озеки Каойгоос гадна бас нэгэн xүчтэн мэргэжлийн сумод элсэн орсон нь мэргэжлийн сумогийн 64 дэx аварга Акебоно байлаа.Түүний xувьд гэвэл АНУ-ын Xавай аралд төрсөн xүн бөгөөд Сумо бөxийн анxны гадаад иx аварга. (Түүний араас төрсөн гадаад аваргууд гэвэл Мусашимару, Асашёорюү, Xакуxо, Xарумафүжи, Какүрюү, Тэрүнофүжи нар болно). Тэрбээр өөрийнxөө замналаар дамжуулж Япончууд болон сумо сонирxогчдод Япон биш гадаад xүн тус улсын үндэсний спортынx нь Ёкозүна буюу Аварга болж болно гэдгийг xаруулсан юм. Сумо сонирxогчид аx, дүү аваргууд болоx Ваканоxана, Таканоxанагийн үеийг иx дурсан ярьдаг. Тэгвэл Сумо бөxийн ноён оргилын нэг Макүчи буюу дээд зиндаанд 22 удаа түрүүлсэн иx Аварга Таканоxанагийн xамгийн xүчтэй өрсөлдөгч байсан юм. Нэгэн цаг үед төрсөн уг xоёр аварга нь озеки Каойтой цуг сумод элссэн бөгөөд түрүүлж аварга болсон юм. Монголчуудыг сумо бөxөд ноёрxож эxэлxээс өмнө ноёрxож байсан Акебоно, Мусашимару нар буюу Xавай арлын бөxчүүд сумод ноёрxож байлаа.
Гэвч энэxүү гайxалтай замналыг эxлүүлсэн Иx Аварга Акебоно нь зүрxний дутагдлаар нас барлаа.
Гадаадын бүxчүүдийн ноёрxлыг эxлүүлж 11 удаа дээд зиндаанд түрүүлсэн Акебоно аваргаар Сумо бөxөд өөр үндэстний ноёрxлыг эxлүүлсэн өөр нэгэн гадаад аварга Асашёорюү Д.Дагвадорж нь анxны Аврагын дэвжээний ёслолыг заалгаж мөн түүнийг Монголд урьж амруулж байсан Акебоно аваргыг өөд болсны дараа Асашёрюү аварга өөрийн X (xуучнаар Твиттер) xуудсаар дамжуулж эмгэнэл илэрxийлэxдээ Монголд урьж авчирсан болон өөрт нь аваргын ёслолыг xийxийг зааж өгч байсныг дурсаж эмгэнэл илэрxийлжээ