Дарxлаажуулалтад xамрагдсанаар Папиллома вирусын xалдвараас сэргийлэx боломжтой
НҮБ-ын Хүүхдийн Сан, СЕХ, Жендэрийн үндэсний хороо, “Өрөг.мн” сайт хамтран “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих нь” төслийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд судалгааны багаар судалгаа хийлгүүлж, шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэхээр контент бэлтгэж хүргэсэн.
Тэдгээрээс танилцуулбал,
- Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгч, “BASU” брендийг үүсгэн байгуулагч Намсрайжавын Энхчимэг “ТЭР” хөрөг нэвтрүүлэгт оролцсон. Түүний хувьд найман сар тэмцсэний эцэст БГД-т сургууль цэцэрлэг байгуулсан түүхээ болон эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд хүрэх нь ямар дүнтэй талаар ярьсан юм. Тэрбээр, “нийгэмд тэгш эрхийг бүрдүүлэхгүйгээр, нийгмээ засахгүйгээр хүүхдэдээ анхаарах нь учир дутагдалтай. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс биологийн хувьд л өөр болохоос биш чадвар, өгөгдлийн хувьд яг л ижил тэнцүү” гэж онцолсон. Нэвтрүүлгийг ЭНД дарж үзнэ үү.
-УИХ-ын гишүүн асан, “Жорлонгоо өөрчилье” төслийн санаачлагч Ц.Оюунгэрэл эмэгтэйчүүд улс төрд ороход нийгэм улс төрийн зүгээс тэдэнд ямар шалгуур тавьдаг, гадуурхдаг эсэх, олон нийт хүлээн зөвшөөрдөггүй шалтгаан юу болох талаар “Гашуун яриа” нэвтрүүлэгт ярьсан. Мөн тэрбээр ханиа алдаж байсан үеийн гашуун дурсамжаа хүүрнэсэн юм. Түүний ярилцлагыг ЭНД дарж үзнэ үү.