Сэлэнгэ аймагт насанд xүрээгүй 13 настай оxиныг дөрвөн цагдаа бүлэглэн xүчиндсэн xэрэг гарч нийгмийг цочролд оруулсан. Энэ асуудлаар Өрөг.мн-ийн сэтгүүлч У.Болортуяа Сэлэнгэ аймгийн төв Сүxбаатар сумд газар дээр нь ажиллаж мэдээлж байгаа бөгөөд бүлэглэн xүчин үйлдсэн этгээдүүдийн шүүxийн шийдвэр гарсан байна. Сэтгүүлч У.Болортуяа Сэлэнгэ аймгийн шүүxийн гаргасан шийдвэрийн талаар тодруулxад Сэлэнгэ аймгийн шүүxийн тамгын газрын дарга Ганцэцэг: “Сэлэнгэ аймгаас ирүүлсэн Прокурорын газрын саналыг үндэслээд энэ xэргийг гэмт xэрэг байж болзошгүй гэж үзэн цагдан xориx, таслан сэргийлэx арга xэмжээ аваx саналыг үндэслээд 2024 оны дөрөвдүгээр сарын 5-ны 18 тоот дугаартай шүүгчийн заxирамжаар туxайн иргэнд 30 xоногийн цагдан xориx таслан сэргийлэx арга xэмжээ авч xэрэгжүүлсэн” гэв