Манай улсын төвийн бүсийн нэгэн аймагт цагдаагийн газрын даргынх нь жолооч, гурван цагдаа нийлж 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн сард гарсан юм. Дээрх албан хаагчид уг хэргийг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд хоёр нь хэргээ хүлээн зөвшөөрсөн гэдгийг албаны хүмүүс хэлж буй. Тэд ажлаа хийж байсан бөгөөд одоогоор түр түдгэлзүүлж, шалгаж байгаа билээ.
Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр, хэргээ хүлээсэн хоёр хүний нэгийг өчигдөр (2024.04.04) хойшлуулшгүй ажиллагаагаар 48 цаг саатуулсан байна. Харин хэргээ хүлээсэн өөр нэг алба хаагчийг цагдан хорих эсэхийг өнөөдөр шийднэ.Манай сурвалжлах баг хэрэг гарсан аймагт ажиллаж буй юм.
Манай улсын төвийн бүсийн нэгэн аймагт цагдаагийн газрын даргынх нь жолооч, гурван цагдаа нийлж 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн сард гарсан юм. Тэд ажлаа хийж байсан бөгөөд одоогоор түр түдгэлзүүлж, шалгаж байгаа билээ.
Манай сайтын сурвалжлах баг тухайн аймагт ажиллаж байна. Сэтгүүлч У.Болортуяа Сэлэнгэ аймгийн прокурорын газрын орлогч прокурор Б.Батсүхээс дээрх хэргийн талаар тодруулга мэдээлэл авч байна.
-Сэлэнгэ аймагт цагдаагийн ажилтнууд бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд оруулсан байж болзошгүй хэрэг албаны шалгалтаар илэрч урьдчилсан байдлаар тогтоогдлоо. Аймгийн прокурорын газар энэ хэргийг хэзээ мэдсэн бэ. Мэдсэн даруйдаа ямар арга хэмжээ авсан бэ?
-Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн тухай 2024.03.21-ний огноотой, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 22-ны өдөр цагдаагийн байгууллага бүртгэгдсэн үеэс эхлэн хуульд заасны дагуу хяналт тавин ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүй явуулж байна. Нотлох баримтуудад үндэслэн мөрдөх байгууллагаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.1-т зааснаар цагдаагийн нэг албан хаагчийг хойшлуулшгүйгээр баривчилсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудад тулгуурлан прокурор шийдвэр гаргах хуулийн зохицуулалттай. Мөрдөх байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай санал гаргаж прокурорт ирүүлснийг хүлээн авч хянаад, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан тухайн албан хаагчийг бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл тогтоогдсон тул шүүхэд холбогдох саналыг гаргасан. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тухайн яллагдагчийг нэг сарын хугацаагаар цагдан хорих захирамж гаргасан. Энэ хэрэгт бусад нь хамтран оролцсон эсэхийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Хохирогч бага насны хүүхэд тул хэрэг эцэслэн шийдэгдтэл хүлээцтэй байхыг хүсэж байна.
-Хэвлэл мэдээллийн байгууллага хэргийн талаар мэдээлэх хүртэл хэрэг бүртгэлийн хэрэг нээгээгүй байсан. Яагаад нээгээгүй байсан юм бол?
-Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлэл гарсан. Энэ мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авсан үеэс эхлэн прокурорын байгууллагаас хяналт тавин ажиллаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа бол гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан үеэс тасралтгүй үргэлжилж байна.
-Яагаад тэгвэл хэрэг гэж үзэж, хэрэг нээхгүй байсан юм. Шалгаан нь?
-3.22-ноос эхлээд мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тухайн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх баримт цугларсан. Энэ хүрээнд мөрдөх байгууллагаас санал гаргасан. Мөрдөх байгууллагаас санал гаргасны үндсэн дээр прокурор шийдвэр гаргадаг хуулийн зохицуулалттай. Тэгэхээр мөрдөх байгууллагын саналыг хянаад, прокурор шийдвэрлэсэн гэсэн үг.