Өрөг.мн, Туг.мн сайтууд болон “Гарааны Праймер ХХК хамтран мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн дунд “Монгол мах” анхдугаар чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.
Corporate зочид буудлын Convention hall-д арваннэгдүгээрсарын 28-нд болсон эл чуулга уулзалтад ХХААХҮЯ, Мал эмнэлгийн Ерөний газар, Мал эмнэлгийн холбоо, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэг ААН-үүд, 200 гаруй зочид оролцов. Тэд мах, махан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, салбарын тулгамдсан асуудал, шинэ шийдлийн талаар хэлэлцлээ.
Мөн энэ үеэр “Мах импекс” ХК, “Мах маркет” ХХК, “Агро винтер” ХХК, “Экспорт, олон улсын худалдааны төв”, “Траст трейд” ХХК, “Xanadu razoback”, “Mongolian beef Start up primer”, “Сүхбаатар зам нэгдэл”, “Гарааны праймер”, “Tuss solution” тэргүүтэй мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудбараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалав.