Өрөг.мн сайт 2020 оны “ОНЦЛОХ 11”хүнийг нэрлэлээ. Төдийлөн олны танил биш ч хийсэн бүтээсэн ажил, хөдөлмөр, авьяас билгээрээ цолгорч буй эрхмүүд юм.
НЭГ. Олон улсын математикийн 61 дүгээр олимпиадийн аварга, Дэлхийд чансаагаараа дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж буй “Шинэ Монгол” сургуулийн сурагч ОТГОНБАЯРЫН МИШЭЭЛ
ХОЁР. 2020 оны УИХ-ын сонгуулиар 25.000 иргэний санал авч УИХ-ын гишүүн болсон ХҮН намын парламент дахь анхны төлөөлөл ТОГМИДЫН ДОРЖХАНД
ГУРАВ. 2020 онд Дэлхий даяараа цар тахлаас үүдэж, олон тэмцээн уралдаан цуцлагдсан ч Америкийн цомын аваргад орж, мөнгөн медаль хүртэж медалийн буухиагаа таслаагүй хүндийн өргөлтийн тамирчин МӨНХЖАНЦАНГИЙН АНХЦЭЦЭГ
ДӨРӨВ. “Монгол дахь төр, олон нийтийн хөдөлгөөн, алтны уурхай: Неолиберал бодлого боловсруулахуй” бүтээлээ барууны өндөр зэрэглэлийн хэвлэлийн газраар хэвлүүлж, Монгол Улсын хэмжээнд нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт сүүлийн есөн жил тасалдаад байсан орон зайг нөхсөн ДУЛАМЫН БУМ-ОЧИР
ТАВ. 2020 онд нийт 61 ном эрхлэн гаргаж, Монголын ном хэвлэлийн зах зээлд шинэ үзэгдэл харуулсан “ЖАНГАР” ХҮҮХДИЙН РЕДАКЦ
ДОЛОО. Мэдээлэл зүйн олон улсын олимпиадад онлайнаар оролцож, 87 орны 384 сурагчтай өрсөлдөн Монгол Улсын анхны алтан медалийг авчирсан Сант сургуулийн сурагч АМАРЫН НЯМДАВАА
НАЙМ. 2020 онд Турк, Британи, Америк, Хятад, Солонгос, Германы чансаатай зохиолчдын бүтээлийг эх хэлнээ утга яруу хөрвүүлж, хүүхдийн тууж эрхлэн гаргаж, залуу уран бүтээлчдээ дэмжиж, олон үндэсний уран зохиолыг таниулж, номын соёл хэрэглээ хүртээмжийг өсгөхөд хувь нэмэр оруулж буй “ТАГТАА ПАБЛИШИНГ”
ЕС. Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахад манлайлан гар бие оролцож, үндсэн хуулийн үзэл санаа, шүүх засаглалын хараат бус байдал, ардчилал, хүний эрхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэг эрдэмтэн ОДОНХҮҮГИЙН МӨНХСАЙХАН
АРАВ. 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө босгон киногоо бүтээж, 40 хоногт 202.414 үзэгчид хүргэсэн амжилттай “SINGLE LADIES 4” КИНО ТӨСЛИЙН БАГ
АРВАННЭГ. Боловсролын тэгш бус, хүртээмжгүй байдлыг технологийн дэвшил ашиглан 150 ментор, 10,000 тест, 1,000 орчим анги бүхий гадаад хэлний хичээлийг агуулсан апплейкэшнээр дамжуулан арилгахаар ажиллаж буй TOMYO EDTECH ТЕХНОЛОГИЙН КОМПАНИ