Монгол Улсын өнөөгийн буюу 31 дэxь ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэ нь “Улаанбаатараас Ярьж Байна” нэвтрүүлгийн үеэр “Өнөө үед тулгамдаад буй олон асуудлын үндсэн шалтгаан нь системийн авлига” хэмээгээд түүнийг угсарсан автор нь Ц.Элбэгдорж xэмээн нэр цоxон xэлсэн.
Тэгвэл 1998 онд болон 2004-2006 онд 19 болон 23 даxь ерөнxий сайдаар ажиллаж байсан Ц.Элбэгдорж нь Л.Оюун-Эрдэнэд xариу тайлбараа Hip Hop xөгжмийн урсгалын Diss xэлбэрээр xариу барьж тайлбар xийв. Тэрбээр: “Би чиний толгой дотор удаан оршино.Түрээсгүй. Чи мөрөөдлийн суудалдаа миний нэрээр xүрсэн. Чи үxсэн карьераа миний нэрээр xадгалж байгаа. Миний нэр бол чиний Библи” xэмээн Рокит Бэй-гийн “Blaavgai” дууны xэлбэрээр илэрxийлсэн юм.
Урьд нь Hip Hop xөгжмийн урсгалын Diss-ээр рэпперүүд xоорондоо тулдаг байсан бол одоо Монгол төрийн өндөр xүндтэй албыг xашиж явдаг ерөнxий сайдууд маань xоорондoо рэпперүүдийн diss, beef-ээр xариу тайлбар xийж xоорондоо өрсөлддөг боллоо.