Өрөг нэвтрүүлгийн ээлжит дугаараар бид Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай ярилцлаа.
- Боловсролын багц хууль шинэчлэгдлээ. Одоо тэгвэл боловсролын салбарт юу өөрчлөгдөх вэ? Боловсролын чанар сайжрах уу?
- Улсын гурван сургууль дээр кэмбриджийн хөтөлбөр нэвтрүүлээд ялгаа үүсгэчихлээ. Яагаад бүх улсын сургуульдаа нэвтрүүлж болдоггүй юм бэ?
- Кэмбриджийн хөтөлбөр нь манай Цөм хөтөлбөрөөс юугаараа ялгаатай вэ?
- ЕБС-ийн хичээлийн тоо олон улсын дунджаас олон уу? 17 хичээлийн ард сурах бичгийн “шахаа” байдаг уу? зэрэг асуудлуудын хүрээнд ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.
-Та Боловсрол, шинжлэх ухааны салбар удирдаж байгаа сүүлийн зургаан сайдын хамгийн урт хугацаанд буюу гурван жил ажиллаж байгаа сайд. Энэ гурван жилд боловсролын салбарт өөрийн төлөвлөсөн, зорьсон ажлаа хийж амжив уу?
-Мэдээж хэрэг бүрэн эрхийн хугацаа бол дөрвөн жил. Манай 1990-ээд оноос хойш засгийн газрын ажилласан дундаж нас бол 1.3- 1.8 жил л байж. Энэ бодлого тогтворгүй байх нөхцөл. Гэхдээ ямар ч байсан Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын засгийн газар ажиллах ёстой дөрвөн жилийнхээ бараг 90-ээд хувьд хүрч ажилласан он жил байлаа. Нөгөө талдаа ковидын үе таарч, нэг жил сургууль хаалттай байсан хүнд цаг үе таарсан.
-Таныг сайд байх хугацаанд боловсролын багц хууль шинжлэгдэж батлагдсан. Энэ бол дараагийн 30 жилд бид хойч үедээ хэрхэн чанартай боловсрол олгох вэ, ямар хүн бэлтгэх вэ гэдэг чухал асуудлыг шийдэх баримт бичиг. Боловсролын хууль шинэчлэгдлээ одоо юу өөрчлөгдөх вэ?
-Монгол улс ямар түвшинд хөгжих ёстой вэ? Тэр түвшинд бид иргэдээ бэлдэж чадсан уу? Хөгжсөн улсын түвшний иргэдийг бэлдэж чадсан уу? Энд боловсрол цаг хугацааныхаа үүргийг гүйцэтгэж чадсан байна уу гэдэг дээр дүгнэлт хийх ёстой цаг болсон. Бид өнгөрсөн 30 жилдээ дүгнэлт хийж байна. Зах зээл,ардчилал руу шилжээд өнгөрсөн 30 жилийн хугацаанд нэг хүн ноогдож байгаа дотоодын нийт бүтэгдэхүүн 5000 долларт хүрлээ. Монгол хүний дундаж наслалт 70 орчим боллоо зэрэг сайн үзүүлэлтүүд байгаа боловч яг өнөөдрийн нийгмийн баян хоосны ялгаа ажилгүйдэл энэ бүх нийгмийн тэгш бус байдлыг гол шалтгаан бол боловсрол юм гэж харж байна.
Монгол улс анх удаа боловсролын чанарын шалгалтад орлоо. Дэлхийн улс орнуудын хаана нь явж байгаагаа дүгнүүллээ. Бид математик болон эх хэлнийхээ сургалтаар олон улсаас 2.5- 3.5 жилээр хоцрогдолтой байна гэсэн ноцтой том дүгнэлт гарсан. Энэ нь бид өндөр хөгжилтэй орнуудаас хоцорсноос гадна Монгол Улс дотроо хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа их болсныг бас харуулсан.
-PISA шалгалтын үнэлгээгээр хувийн сургууль, улсын сургуулийн чанарын ялгаа алга. Бүгд муу гарсан?
Тэгэхээр энэ дээр нэг дүгнэлт хийх хэрэгтэй. Хот хөдөөгийн сургуулийн ялгаа гарчихсан. Харин хувийн сургууль, төрийн сургуулийн хооронд хол ялгаа гарсангүй. Өндөр төлбөртэй олон улсын хөтөлбөртэй гэж байгаа сургуульд сурч байгаа сурагчдын авч байгаа мэдлэг чадварын түвшин улсын зарим сургуулийнхаас хол гарсан юм алга гэсэн дүгнэлт гарсан. Тийм учраас хувь, улсын сургууль гэхээсээ илүү хотын сургууль хөдөөгийн сургууль хоёрын хооронд маш том ялгаа гарчихсан юм байна гэж харж байгаа. Боловсролын энэ багц хуулиар:
- Сургуулийн өмнөх боловсрол (2- 5 насанд ямар мэдлэг чадварыг эзэмшиж байж дараагийн нэгдүгээр ангид орох ёстой вэ)
- Бага боловсрол
- Дунд боловсрол
- Ерөнхий боловсрол
- Мэргэжлийн болон техникийн боловсрол
- Дээд боловсрол насан туршийн боловсролыг тогтолцоогоор эрх зүйн шинэчлэл хийж чадсан.
Бид Боловсролын багц хуулиар зургаан өөрчлөлтийг зарлаж байгаа. Бид хот хөдөөгийн сургуулийн ялгаа, хувийн болон төрийн сургуулийн ялгааг арилгаж, хамгийн сайн сургууль бол гэрт ойрхон сургууль гэдэг бүтцийг бий болгох гээд зургаан өөрчлөлтийг хийнэ.
- Хөтөлбөрийн шинэчлэл
Өнөөдөр монгол хүүхэд үзэж байгаа хичээлийн тоо их байна агуулга хүнд байна. Хүүхэд бага ангиасаа анги өгсөх сурах сонирхолгүй болж байна. Яагаад гэвэл агуулга хүнд.
- Ур чадвар. Танхимаар авсан академик мэдлэгээ ур чадвар болгож чаддаггүй юм байна. Тэр ур чадвараа амьдралд хэрэглэж чаддаггүй. Тиймээс хүүхдийг ЭЕШ-д бэлддэг биш, олимпиадад бэлддэг биш хүүхдийг амьдралд бэлддэг ийм хөтөлбөртэй болохоор зорино. Мэдлэг чадварт суурилсан буюу монгол хүнээр ярих юм бол тулгын гурван чулуу гэж ярьдаг сэтгэлийн тамир,оюуны тамир, биеийн тамир гэсэн гурван тамирыг эзэмшүүлэх.
- Багшийн асуудал. Хамгийн шилдгүүд нь багш болдог 90 он хүртэл байсан. Гэтэл харамсалтай нь сүүлийн 30 жилд бид боловсролоороо тоглосон. Боловсролын чанар багшийн чанараас шууд шалтгаалдаг учраас өнөөдөр багшийн ажлын байрны үнэлэмж хамгийн бага үнэлгээтэй багшийн цалин хамгийн бага үнэлгээтэй ийм болчихсон. Бид багш бэлддэг тогтолцоогоо өөрчилье.
- Гуравдугаар асуудал үнэлгээ. Хүүхдийг дүн тавьж, мөн багшийн үзэмжээр үнэлдэг, хооронд нь дүнгээр өрсөлдүүлдэг хуучирсан тогтолцооноос улс орнууд татгалзчихсан. Тиймээс бид дүнгээс илүү хүүхдийн ахиц дэвшлийн үнэлгээ рүү шилжих хэрэгтэй болж байна. Хүүхэд есдүгээр сарын нэгэнд гараанаас ямар үнэлгээтэй гарсан, ямар хоцрогдолтой байсан гүйцэтгэлийн үнэлгээ, ахиц дэвшлийн үнэлгээгээр тооцдог болно. Багшийн үнэлгээний тогтолцоотой больё. Хамгийн шилдэг нь өндөр цалин урамшуулал авдаг. Багш гүйцэтгэлийн үнэлгээ гээд 2 жил тутам хийгээд хамгийн өндөр гүйцэтгэлтэй багш маань үндсэн цалингийн 40 хүртэлх хувийг авах боломж саяхнаас нээгдэж байна.
- Шинэчлэл, цахим шилжилт. Хот хөдөө, хувийн төрийн сургуулийн ялгаа хэзээ арилах вэ? гэхээр цахим шилжилтийг бид аль болохоор хурдан хугацаанд үр дүнтэй хүртээмжтэй хийж шаардлага юм. Хүүхэд хаана амьдрах, гэр бүл,эцэг эх ямар орлоготой байхаас үл шалтгаалж чанартай хүртээмжтэй боловсрол авах ёстой. Бид Pearson платформоор төрийн өмчийн бүх сургуулийн 5-6-р ангийн хүүхдүүдэд англи зааж байна.
-Зургаан өөрчлөлт бол таалагдаж байна. Сайд бүр л гоё бодлого, өөрчлөлт ярьдаг. Гэхдээ таныг ажлаа өгөхөд энэ бодлого үргэлжлээд явах залгамж халааг үлдээсэн үү?
Би чадсан гэж хэлж чадна. Яагаад гэвэл боловсролын багц хууль бол МАН-ын хууль биш, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хууль биш, энэ бол монголын ард түмний үндэсний зөвшилцлийн хүрээнд хийгдсэн батлагдсан хууль гэж би харж байгаа. Үндэсний хэмжээний зөвшилцлөөр баталсан хууль болсон. Өмнө ингээд хөтөлбөр шинжлэл хууль болж гарсан тохиолдол их ховор байдаг.
Боловсролын чанарыг сайжруулахад хөтөлбөр, дэд бүтэц буюу төсөв, багшийн цалин, сургалтын материал зэрэг хоёр зүйлээс шалтгаална. Чанартай боловсролд хөтөлбөр нэн чухал.Улсын гурван сургуульд Кэмбриджийн хөтөлбөр нэвтрүүлж ялгаа үүсгэсэн. Амжилттай байна гээд эцэг эхчүүд хүүхдүүдээ тэр гурван сургуульд өгөхийг зорьж байна. Кэмбриджийн хөтөлбөрөө яагаад бүх сургуульд нэвтрүүлчхэж болдоггүй юм бэ?
Ерөөсөө тэрийг л би зорьж ажиллаж байна. Намайг сайд болоход жил болгон 5-8 кэмбриджийн олон улсын хөтөлбөртэй сургууль нэмье гэсэн зорилт тавьж байсан. Яам нь өөрөө баян хоосны ялгаа, боловсролын ялгаа үүсгэж болохгүй. Төрийн өмчийн бүх сургууль кэмбриджийн стандарттай болох ёстой. Яам нь тогтвортой бодлого хэрэгжүүлж байсан бол өдийд бүх төрийн өмчийн сургуульдаа кэмбриджийн хөтөлбөр нэвтрүүлээд дуусчих байсан хугацаа. Даанч голд нь бодлого нь тасалдаад төлөвлөгөө нь хоцорсон. Одоо үе шаттайгаар л энэ ажил хийгдэнэ.
Кэмбриджийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг нь жишээ нь байгалийн ухааны хичээлүүд Англид, өөр оронд яаж зааж байна, ямар хэрэглэгдэхүүн ашиглаж байна, ямар арга зүйгээр зааж байна яг адилхан заана л гэсэн үг. 2010- 2020 он хүртэл манайхан кэмбриджтэй тохирсон байсан. Анх тохирсноороо зөвлөх үйлчилгээгээ аваад, багш нараа кэмбриджийн стандартаар сургаад сурах бичгийг кэмбриджийн стандартаа өөрчлөөд бага багаа хийгээд явсан бол өдийд 2024 онд бид олон улсын стандартад хүрээд даруй гурван жил болчих байсан. Боломжийг бид алдсан байна.
-Манай үндэсний цөм хөтөлбөр кэмбриджийн хөтөлбөрөөс юугаараа ялгаатай вэ?
Ер нь бараг ялгаа байхгүй, нэрийг нь л өөрчилчихсөн. Манай үндэсний цөм хөтөлбөрийн байгалийн ухааны хичээлийн агуулга үндсэндээ кэмбриджийн хөтөлбөрийн агуулгатай 80-90 хувийн нийцтэй байдаг. Хамгийн гол нь бид тэр хэмжээнд багшаа сургаж чадаагүй, тэр хэмжээнд сурах бичгээ хийж чадаагүй сургуулийн орчинг бий болгож чадаагүй учраас тэр стандартад хүрч чадаагүй.
Та түрүүн өөрөө ч хэллээ. Олон хичээл үзээд байна, хэтэрхий академик мэдлэг авч байна гэж.Энэ 17 хичээлийн ард сурах бичгийн тендер сурах бичгийг 17 байлгах гэж ийм тендерийн шахаа байгаа юм биз дээ гэсэн хардлага бас сошиалд яваад байсан.
Тэр бол хамгийн харалган сонгууль дөхсөн гүтгэлэг. Хичээл бүрийн цаана мэдэх ёстой, авах ёстой ур чадварын зорилтууд гэж байдаг. Нэгдүгээр ангийн 5- 8 хичээл дээр хүүхэд ямар ур чадварыг эзэмших ёстой, 17 хичээлүүдийг үзэж дуусаад 3400 орчим суралцахуйн зорилтууд байдаг. Хичээл болгоны цаана,дасгал болгоны цаана энэ зорилтууд хангагдаж байх ёстой. Нийт хичээлийг багцална. Гэхдээ энэ сэтгэл хөөрлөөр яарч хийх ажил биш. Үе шаттай хийх ёстой.
Ярилцлагын дэлгэрэнгүйг нэвтрүүлгээс үзнэ үү.