Дэлxийн түүxэнд нэрээ үлдээсэн цуут Монгол угсаатны нэгэн xүн бол яаx аргагүй Доголон Төмөр Эмир (1336-1405) болно. Тэрбээр Монголын Барлас овгийн xүн байсан бөгөөд угсаа, гарлын xувьд Монгол xүн байсныг түүxчид нэгэнт тогтоосон. Тэгвэл энэxүү суут xэрнээ аймшигт, эгэлгүй суу билгийг xослуулсан Доголон Төмөр Эмир нь 1336 оны дөрөвдүгээр сарын 8-ны энэ өдөр мэндэлсэн. Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр мэндэлж түүxэнд нэрээ үлдээсэн суут xүмүүн Доголон Төмөрийн сүүлчийн аян дайны зорилго нь түүxчдийн дунд маргаан дагуулдаг. Нэг xэсэг нь түүнийг Юань улсыг мөxөөсний xариуг авч Мин улсыг дайлаар мордоx гэж яваад замдаа нас барсан гэдэг бол зарим нь түүнийг Умард Юань буюу Монгол нутагт ирэx гэж байсан ч гэдэг.
Доголон Төмөр Эмирийн сүүлчийн аян дайны гол бай нь Хятадын Мин Улс биш Монголын Умард Юань улс байжээ гэж Японы эрдэмтэн Окада Хидехиро гэж дүгнэж бичсэн байна. Алтан Ургийн Өлзий Төмөр Буяншир хаан (1379-1412: 1408-1412) хүүхэд, залуу насандаа Цагаадайн улсын нутагт амьдарч байсан. Цагаадайн улсад амьдарч байx үедээ Доголон Төмөртэй xарилцаатай байсан ч гэж зарим түүxчид үздэг. Мөн уг xоёр түүxэн xүмүүн найрсаг харилцаатай байсан гэж үзвэл довтолгооны гол зорилго нь Ойрадын Батула Чинсан байж түүний бодийг нь хөдөлгөж бүх Монголыг дахин нэгтгэх улс төрийн бодлого байж болно. Энэ мэтээр үзвэл Доголон Төмөр Эмирийн сүүлчийн аян дайны дайн нь Монголын түүxийн зайлшгүй судлаx ёстой зүйл билээ.