Манай улсын төвийн бүсийн нэгэн аймагт цагдаагийн газрын даргынх нь жолооч, гурван цагдаа нийлж 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн сард гарсан. Одоогийн байдлаар ажлыг нь түр түдгэлзүүлэн шалгаж байгаа юм.
Уг хэрэгтэй холбогдуулан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос нэр бүхий хүмүүст шаардлага хүргүүлжээ.
Шаардлага нэг: Хэргийг үнэн зөв шударгаар шалгаж, холбогдогч этгээдүүдэд хатуу чанд хариуцлага тооцож, иргэдэд бодит мэдээлэл өг.
Шаардлага хоёр: Хэргийг нуун дарагдуулсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, ЦЕГ-ын дарга Т.Сүхболд нар улс төрийн хариуцлага хүлээж огцор.
Шаардлага гурав: Хохирогчийн мэдээллийн нууцлалыг хангаж, сэтгэл зүй, бие махбодын гэмтлийг даван туулахад нь зохих ёсны хууль зүй, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, мэргэжлийн үйлчилгээнд холбогдон зуучлах.
Шаардлага дөрөв: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хууль сахиулах байгууллага болон нийгэм дэх жендэрт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтын үндсэн шалгааныг арилгахын тулд дорвитой арга хэмжээ авч ажилла.
Тэд энэхүү шаардах бичгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Б.Энхбаяр, ЦЕГ-ын дарга Т.Сүхболд нарт хүргүүлсэн байна.