![gishuun]](https://urug.mn/wp-content/uploads/2024/04/gishuun.jpg?v=1712920288)
Сэлэнгэ аймагт цагдаагийн газрын даргынх нь жолооч, гурван цагдаа нийлж 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэг гарсан.
Хэргийг үйлдсэн гэх Э, Э, Э, Б нарыг ажлаас нь түр түдгэлзүүлсэн юм. Нэгийг нь 30 хоногийн хугацаатайгаар баривчилж, үлдсэн гурвыг нь өчигдөр (2024.04.07) 48 цаг саатуулсан бөгөөд цагдан хорих эсэхийг шийдэх хурал өнөөдөр болно. Хэргийг ЦЕГ биш АТГ үргэлжлүүлэн шалгахаар болсон байна. Учир нь цагдаагийн үйлдсэн гэмт хэргийг АТГ шалгадаг хуулийн зохицуулалттай аж.
Хэрэг болсон аймаг руу эхлээд ЦЕГ-ын дарга Т.Сүхболд очсон бөгөөд араас Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр явжээ. Улмаар
- Аймгийн цагдаагийн дарга Ж.Энх-Одыг Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн дэд даргаар
- Аймгийн цагдаагийн хэв журмын тасгийн дарга, дэд хурандаа Л.Нандинбаатарыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2-р хэлтсийн хэв журмын ахлах байцаагчаар тус, тус тушаал бууруулсан байна.
Харин хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнгөрөгч амралтын өдрүүдэд тус аймагт ажиллажээ. Тэрбээр тус аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчдад арган зүйн зөвлөгөө өгсөн байна.
Э.БУЛГАН