“TREX LAB” төхөөрөмж нь хөлийн уланд дүн шинжилгээ хийж оношлох зориулалттай хиймэл оюун ухаан бүхий хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт төхөөрөмж. Ингэснээр эрүүл мэндийн хувьд ямар эрсдэл үүсэж болохыгтодорхойлох бөгөөд зөвхөн тухайн хүний хөлийн онцлогт тааруулан нумтай улавч хэвлэх юм.
Яагаад нумтай улавч гэж?
Нумтай улавч буюу “TREX LAB” эмчилгээний улавчийг хэрэглэснээр зөв гишгэлттэй болж, эрүүл мэнд сайжирч, тав тухтай байна.Нумтай улавч нь улны дотор тал, хөлийн нумыг дэмжих, буруу гишгэлтийг засаж, биеийн тэгш хэмийг хэвийн шугамд сэргээж өгдгөөрөө давуу талтай.Торон даавуу, 3 мм-ийн зузаан зөөлөн, чийг татуулахгүй, мөөгөнцөр бактерийн эсрэг үйлчилгээтэй, буруу гишгүүлэхийн эсрэг динамик дэмжлэгтэй байдал нь “TREX LAB” эмчилгээний улавчийг сонгох шалтгаан юм.
“TREX LAB” төхөөрөмжтэй хэрхэн танилцах вэ?
“Trex Pro Hiking” брэнд шинэ загварын гутлын технологи, “TREX LAB” эмчилгээний улавч хэвлэх төхөөрөмжийг маргааш буюу дөрөвдүгээр сарын 5-нд Шангрила моллын нэг давхарт танилцуулна. Энэ үеэр хөлийн уланд үнэ төлбөргүй шинжилгээ хийлгээрэй. Мөн “Trex Pro” брэндийн хавар, намрын цоо шинэ гутлын загваруудтай танилцахын хажуугаар ирсэн хүн бүр дээрх шинэ үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой.Өдөрлөг дөрөвдүгээр сарын 5, 6, 7-нд Shangri-la Mall-ын 1-р давхарт “Trex pro booth”-д болно.
Хөлийн улаа шинжлүүлээд хариугаа хэрхэн авах вэ?
Гаргасан оношийг таны цахим шуудан эсвэл гар утас уруу шууд илгээх бөгөөд Та өөрийн хөлийн улны эрүүл мэндийн талаарх мэдээллийг бүрэн авах болно.
Буруу гишгэх нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Хэрвээ буруу гишгэлттэй бол эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Тухайлбал, бие бүхэлдээ аль нэг тал руугаа хазайлттай болно. Ингэснээр булчин чангарч, хуян хурж бүтэн нойртой амарч чадахгүй байх, нуруу өвдөх, цаашлаад үе мөчинд сөргөөр нөлөөлөх,гадна болон дотор ахилесийн шөрмөс үрэвсэж, алхаж явахад зовуурьтай болох зэрэг эрсдэл үүсгэдэг.