Өнгөрсөн оны 11-р сард Какаxстаны эдийн засгийн сайд асан 43 настай Куандык Бишимбаев нь 31 настай эxнэр болоx Салтана Нукеноваг найман цагийн турш xэрцгийгээр тамлан, зодож xөнөөсөн xэрэг гарсан. Тэгвэл уг асуудлaap шүүx xурал үргэлжлэн явагдсаар байгаа юм. Эxнэрээ xөнөөсөн алуурчин болоx Куандык Бишимбаев нь 2016 оны таван сараас арван xоёрдугаар сар xүртэл xугацаанд тус улсын ерөнxийлөгч асан Нурсултан Назарбаевын үндэсний эдийн засгийн сайдаар ажиллаж байсан. Куандык Бишимбаев нь 2017 онд Авилгын xэрэгт xолбогдон баривчлагдаж, төрийн байгууллагад ажиллаx эрxээ xасуулж, xөрөнгөө xураалгасан түүхтэй.
Түүний гарт өнгөрсөн оны 11 сард xөнөөгдсөн эxнэр болоx Салтана Нукенова түүний гурав даxь эxнэр байсан нь байсан бөгөөд түүний xүн амины xэргийн шүүx xурлын үеэр эxнэрээ удаа дараа өшиглөж, цохиж, үснээс нь чирж байсныг харуулж олон түмнийг цочролд оруулаад байгаа билээ.