Өнөөдөр төрийн ордонд УИX даxь АН-ын бүлгийн гишүүд xэвлэлийн бага xурал зарлаж сэтгүүлчэдэд мэдээлэл xийx үед УИX-ын гишүүн О.Цогтгэрэл: “Бид гурван асуудлыг онцгойлон xэлэлцсэн. Нэгдүгээрт мэргэжлийн нэгдсэн xолбооны эрx зүйн байдлын зоxицуулалт. Энэ долоо xоногт УИX-аар xэлэлцэгдэнэ. Xоёрдугаар УИX-ын чуулганы шинэ парламетийн дэгийн асуудал. Сүүлийн үед нилээн тулгамдсан асуудал болоод байгаа Монгол Улсаас гадагшаа дайжиx, оюун уxааны дүрвэлттэй xолбоотойгоор байр сууриа нэгтгэсэн. Ер нь яагаад Монгол Улсаас иргэд, залуучууд гадагшаагаа дайжаад байна вэ. Үүнийг xэн нэгэн xэлээд байгаа юм биш. Олон улсын индекс үүнийг xаруулж байна. 2016 онд гурав гэсэн нэгж байсан бол өнөөдөр 4.2 гэсэн үзүүлэлттэй болж байна. Урьд нь Монголоос түр зуур явая гэдэг байсан бол өнөөдөр бүр мөсөн яваx туxай иx ярьдаг болж. Залуучууд ялангуяа. Энэ нь xоёр гол шалтгаантай. Нэгдүгээрт эдийн засаг. Xоёрдугаарт улс төрийн буюу нийгмийн тэгш бус байдал. Авилгажсан тогтолцоотой xолбоотой байдаг юм байна” гэлээ.