Jiyeon албан ёсоор гэр бүлээ цуцлуулж өрx тусгаарлав
Уран бүтээлийн “Цөхөрлөө” нэгдлийн залуус “ЦӨХӨРЛӨӨ” баримтат гэрэл зургийн уралдааныг олон нийтийн дунд зарлажээ. Уг уралдаанд 54 оролцогч 99 гэрэл зургаар оролцсон байна. Улмаар
- М.Бат-Эрдэнэ “Архинаас биш амьдралаас” бүтээлээрээ тэргүүн байр
- Б.Заяажаргал “Амьдрахаас ч цөхөрлөө” бүтээлээрээ дэд байр
- Б.Төрбатын “Орчин цагийн нүүдэлчид” бүтээлээрээ гуравдугаар байр
- Э.Буянзаяа “Хөгшин ба залуу”, Б.Төрбат “Цэцэрлэгт хүрэх зам” бүтээлээрээ тусгай байр эзэлжээ.
Уралдаанд ирсэн бүтээлүүдийг СГЗ, “Гамма” агентлагийн үүсгэн байгуулагч С.Цацралт, “Хүрээлэн” төслийн удирдагч, байгалийн гэрэл зурагчин У.Ганбаяр, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн фото сэтгүүл зүйн багш Д.Оюунбат, мэргэжлийн зурагчин У.Одбаяр шүүж, тунгаажээ.
Э.БУЛГАН