Торонто дүүргийн сургуулийн зөвлөл, Пийл дүүргийн сургуулийн зөвлөл, Торонтогийн католик дүүргийн сургуулийн зөвлөл, Оттава-Карлетон дүүргийн 1000 гаруй сургуулийг багтаасан удирдаx зөвлөлөөс Meta Platforms, Snap зэрэг сошиал медиа компаниудаас 4 тэрбум гаруй канад доллар буюу 2 тэрбум ам.долларын хохирлыг барагдуулахыг шаардаж, тэдний бүтээгдэхүүн оюутнуудад хохирол учруулсан үзэн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тэднийг төлөөлж Торонтод төвтэй Neinstein LLP хуулийн фирм ажиллаж байгаа.
Facebook, Instagram зэрэг платформууд нь донтуулдаг, удаан хугацаагаар ашиглах нь сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямралд хүргэдэг болохыг хэд хэдэн судалгаагаар харуулсан.
Өнгөрсөн жил АНУ-ын 33 муж Мета компанийг бага насны хүүхэд, өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд хүргэж байна хэмээн буруутгаж шүүхэд өгч байсан.
Эx Сурвалж: Reuters