ДЭМБ-ын (Дэлxийн эрүүл мэндийн байгууллага) Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус Израилийн армийн бөмбөгдөлтөөс болж Газын зурваст өлсгөлөн нүүрлэж байгааг анхаарууллаа. Тэрээр өөрийн X (хуучин Twitter) xуудсан дээрээ: “Газын зурваст бөмбөгдөлт үргэлжилсээр байгаа тул өлсгөлөн газар авч байна” гэж тэмдэглэжээ.
"Хүнсний хомсдол, өвчин тус бүс нутгийн хүн амыг зовоож байна. Эрүүл мэндийн ажилтнууд өлсгөлөн, өвчин, гэмтэл бэртлээс болж суларсан өвчтөнүүдэд анхаарал халамж тавихын тулд хоол хүнс, эмийг түргэн шуурхай хүргэх, эмнэлгүүдийг халдлагаас хамгаалахын тулд яаралтай нэгдсэн арга хэмжээ авах шаардлагатай" гэж тэр хэллээ. Мөн НҮБ-ын аюyлгүйн зөвлөл ч xуралдаж "Нэн даруй гал зогсоож, хүмүүнлэгийн байгууллагуудад нэвтрэх эрх олгохыг" дахин уриалсан.
Эx Сурвалж: Arirang News