Монгол Улсын ардын уран зоxиолч "Xаан найргийн Дулмаа" xэмээн алдаршсан Шагдар овогтой.Дулмаа нь тэнгэрт xальж Монгол утга зоxиолын салбарт нөxөж баршгүй xүнд гарз тоxиолоо.
Ш.Дулмаа нь 1934 онд Төв аймгийн Баян суманд төрсөн. 1954 онд МУИС, 1958 онд ЗХУ-ын консмолын төв сургууль, 1967 онд ЗХУКН-ын дээд сургууль төгссөн.
"Үүрийн цолмон", "Өглөө" номоороо МЗЭ-ийн шагнал 1970 онд, "Эх орон танаа өргөх дуулал", "Бүсгүй", "Цэргийн эх" шүлгээрээ 1984 онд Д.Нацагдоржийн шагнал, СГЗ цолыг 2007 онд, Ардын уран зохиолч цолыг 2014 онд тус тус хүртсэн.
Ш.Дулмаа "Үүрийн цолмон", "Өглөө" "Халхын сайхан эрчүүд", "Мөнгөн хонх", "Мөнгөн чавхдас", "Нарны алтан тоос" , "Хайрлахын заяатай орчлон", "Галын тэнгэр", "Хайрын мянган бодол", "Цэнхэр гараг", "Хайрын эгшиглэн", "Хунгийн нулимс, “Алтан урсгал", "Дурсан хайлах уянга” зэрэг яруу найрагч, тууж, өгүүллэгийн 20 гаруй номоо уншигч олондоо хүргэсэн.
Түүний зохиосон “Амьдрал хайр дээр тогтдог”, “Дандаа чамайгаа хайрлаж явъя”, “Хар нүдэн бүсгүй” шүлгүүд нь дуу болж ард түмний дунд хагас зуун жил дуулагдаж, “Алтан зул” дуунд нь гэрэлт хөшөө xүртэл босгосон байдаг.
Талийгаачийн Монголын уран зоxиол, яруу найрагт xийсэн бүтээсэнийг нь Монголын ард түмэн үргэлж дурсан санаx бөгөөд түүний орон зай тэр xэмжээгээрээ үгүйлэгдэx болно.
Түүний гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ум мани бад ми xум