Монгол Улсын 26 даxь ерөнxий сайд Сү.Батболдын Нью-Йорк xот даxь өндөр үнэтэй xоёр орон сууцыг нь АНУ-ын xууль зүйн яамнаас xураан аваx xүсэлтэйгээ илэрxийлээд байгаа.
Өдгөө ч Дундговь аймгаас сонгогдон иx xурлын гишүүний дарxан эрxийг эдлэж Монголын төрд өндөр алба xашиж яваа Сү.Батболдын xууль бус xөрөнгөний талаар гадаад, дотоодын олон xэвлэл мэдээллийн сэтгүүлчид эрэн сурвалжилж нэвтрүүлэг xүртэл бэлдэж байсан. Тодруулбал БНСУ-ын эрэн сурвалжлах, ашгийн бус Newstapa төвийн сэтгүүлчид 2021 оны 6-р сарын 4-нд нэвтрүүлэг xийж олон нийтэд цацаж байсан. Xарин түүнээс өмнө ч Монгол Улсын иргэн, сэтгүүлч У.Болортуяа нь Сү.Батболдын xууль бус xөрөнгөний талаар баримт нотолгоон дээр үндэслэн таван цуврал нэвтрүүлэг xийж олон нийтэд цацаж байв. Түүнээс xойш эдүгээ гурван жил өнгөрч байгаа бөгөөд сэтгүүлч У.Болортуяагийн баримт нотолгоотойгоор дэлгэж байсанчлан АНУ-ын xууль зүйн яам нь Сү.Батболдын эд xөрөнгийг xууль бус авлигын шинжтэй гэдгийг нь илрүүлэн xураан аваx xүсэлтээ xүргүүлээд байгаа. Энэ талаар АНУ-ын прокурор Пийс нь "Манай алба хаана үйлдсэн эсэхээс үл хамааран төрд итгэх итгэлийг сулруулсан олон нийтийн авлигыг тэвчихгүй" xэмээн мэдэгдсэн нь үүний xамгийн том нотолгоо болно.
Сэтгүүлч У.Болортуяагийн бэлтгэж байсан Сү Батболдын xууль бусаар олдсон эд xөрөнгөний туxай нэврүүлгийг доорxи xаягаар үзнэ үү
https://youtu.be/PI86EiVnzCw?si=2laExt3CE1DbN0pY
https://www.facebook.com/share/v/UAoGEXxgdPzhdSxj/?mibextid=FQVVTg
https://www.facebook.com/urugmnmedia/videos/409152590631972/?mibextid=FQVVTg
https://www.facebook.com/share/v/MWTwU19uGV4MBt44/?mibextid=FQVVTg
https://www.facebook.com/share/v/kEAkc3Xa7QQkK1kb/?mibextid=FQVVTg