Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын Нью-Йорк хотод авлигын мөнгөөр худалдаж авсан 14 сая ам долларын үнэ бүхий тансаг зэрэглэлийн орон сууцуудыг хураан авах талаар АНУ-ын хууль зүйн яам мэдэгдсэн байна.
Монгол Улсын 26 даxь Ерөнxий сайд Сү.Батболд Нью Йорк xотын Манxеттан дүүрэгт өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн xоёр орон сууц худалдан авсан. Үүнийг АНУ-ын xууль xяналтын байгуулагаас шалгаж, авлигын мөнгөөр авсан гэж үзэж буй.
Өөрөөр хэлбэл АНУ-ын Нью-Йорк хотын зүүн дүүргийн прокурор Бреон Пийс, Ерөнхий прокурорын туслах, Хууль зүйн яамны эрүүгийн хэлтсийн дарга Николь М.Аржентиери, Холбооны мөрдөх товчооны мөрдөгч Жеймс Смит нар Сү.Батболдын хууль бус хөрөнгийг хурааж авах тухай мэдэгдэв. Сү.Батболын худалдаж авсан хоёр орон сууц 14 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн үнэтэй. Түүний авлигын асуудлыг БНСУ-ын эрэн сурвалжлах, ашгийн бус Newstapa төв 2021 оны 6-р сарын 4-нд баримт дэлгэн сурвалжилж байсан удаатай.
Тэгвэл Монголын хууль, шүүхийн байгууллага хүчрээгүй эл хэрэг дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод байна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү