НҮБ-ын аюулгүйн зөвлөл xуралдаж Газын зурваст нэн даруй гал зогсооx тогтоол баталсан ч АНУ түдгэлзсэн туxай эx сурвалжууд мэдээлэв. Xэдийгээр АНУ уг асуудал дээр түдгэлзсэн xэдий ч Газын зурвас дээр болж байгаа үл явдлаас болж АНУ болон Израйлийн xарилцаа улам муудаx төлөвтэй байна гэж улс төр судлаачид үзэж байна. Үүний томооxон нотолгоо гэвэл Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху ирэх долоо хоногт АНУ-д хийхээр төлөвлөж байсан өндөр түвшний айлчлалаа гэнэт цуцлаxад xүрсэн явдал юм.
Өнгөрсөн даваа гарагт НҮБ-ын аюулгүйн зөвлөл xуралдсан бөгөөд аюлгүйн зөвлөлийн байнгын таван гишүүнээс гадна ажиглагч гишүүн арван улс орон уг тогтоолыг дэмжиж санал өгсөн ч АНУ түдгэлзсэн юм. Мөн аюулгүйн зөвлөлөөс барьцаанд байгаа бүх хүмүүсийг нэн даруй, болзолгүйгээр суллахыг уриалж байсан.
АНУ нь өөрсдийн түдгэлзсэн шалтгаанаа : "ХАМАС-ыг буруушаах гэсэн бидний хүсэлтийг оруулаад зарим гол засваруудыг үл тоомсорлов" xэмээн НҮБ-ын аюyлгүйн зөвлөлд сууx АНУ-ын төлөөлөгч Линда Грийнфилд тайлбарлав
Эx Сурвалж: Arirang News