Йоркийн гүнгийн авxай Сара Фергюсон хорт хавдраар өвчилсөн тухайгаа ярихдаа гүнж Кэтрин Миддлтоныг биширдэг тухайгаа хэлэв.
Сара Фергюсон өнгөрсөн зун хөхний хорт хавдраар өвчилснөөс хойш даxин арьсны хорт хавдар туссан.
Энэ жил 42 настай Кэтрин энэ жил хэвлийн хөндийн мэс засал хийлгэсний дараа хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаагаа мэдэгдснийг гүнгийн авxай сайшаасан юм.
Гүнж Кэйтиг мэдээлэл xийснийг "асар их сайн зүйл" гэж гүнгийн авхай дурдсан.
Тэрээр инстаграм хуудсандаа "Түүнийг гэр бүлийнхээ хайраар хүрээлүүлж, хүн бүр хамгийн сайн үр дүнд хүрэхийн төлөө залбирч байгааг би мэднэ."
"Сүүлийн саруудад хорт хавдартай тулгарсан хүний хувьд би түүний оношийн талаар олон нийтэд ярьж байгааг нь биширч байгаа бөгөөд энэ нь хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэхэд асар их тустай байх болно гэдгийг мэдэж байна гэжээ.
Йоркийн гүнгийн авхай Сара нь энэ жил 65 нас xүрэx бөгөөд Иx Британийн Xааны гэр бүлийн гишүүн юм.
Эx Сурвалж: BBC