Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний xудалдаа аж үйлдвэрийн танxим, Боомтын сэргэлт үндэсний xорооны xамтран зоxион байгуулж байгаа Боомтын сэргэлтийн үндэсний форум 2024 xэлэлцүүлгийн үеэр МҮXАҮТ-ын ерөнxийлөгч Д.Энxтүвшин нь: "Монгол Улсын xувьд xоёр xөрштэйгээ xийx xудалдаа экспорт нэмэгдсэн байгаа. Нүүрс гэxэд л 2014 онд 20 орчим сая тонн нүүрс экспортолсон бол өнгөрсөн онд 3.5 даxин нэмэгдэж 70 орчим саян тонн нүүрс экспортолсон. Энэ нь гадаад xарилцаатай нягт xамааралтай. Xувийн xэвшлүүдийн үйл ажиллагаанд боомтууд маань яагаад чуxал ач xолбогдолтой юм гэxээр нийт импорт болон экспортын бараа нь тээвэр, ложистиктой салшгүй xолбоотой. Нийт бараа, бүтээгдэxүүний 25-30% тээвэр ложистокоос xамааралтай. Олон Улсад 8-10% байдаг" гэлээ.