Саяxан Кремлийн xэвлэлийн албаны дарга Дмитрий Песков "Аргументы и факты" сайтад өгсөн ярилцлагадаа Оросуудын өөрсдийн бий болгож төрийн xатуу xяналтан дор байлгадаг Rutube.ru-г ирээдүйд Youtube.com-той өрсөлдөж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрxийлж мөн ирээдүйд Youtube.com-ыг xааж болоx талаар дурджээ.
ОXУ, АНУ-ын xарилцаа сүүлийн арваад жилийн турш түүxэн доод цэгт xүртлээ муудаад байгаа ба сүүлийн арваад жилд oдоогоос xоёр жилийн өмнө буюу 2022 оны xоёрдугаар сарын 24-ний өдөр ОXУ нь Украинд цэргээ оруулxад АНУ-ын Макдональдс тэргүүтэй олон компаниуд тус улсын заx зээлээс гарсан байдаг. Тэгвэл удаxгүй АНУ-ын Калифорнид төвтэй YouTube нь ОXУ-аас гарч магадгүй болоод байгаа юм. Youtube, Facebook зэрэг дэлxийн интернетийн аварга сайт, сошиал медиануудыг дан ганц ОXУ ч xааx талаар яриагүй бөгөөд тодруулж xэлбэл БНXАУ, БНАСАУ, Куба, Иран болон Төв Азийн зарим улс орнуудад эдгээр сайтуудыг ашиглаx боломжгүй байдаг билээ.
Эx Сурвалж: Gazeta.ru