2015 оны 9 дүгээр сарын 30. ОXУ нь Сири Улсын газар нутгийг босогчид болон террористуудаас чөлөөлөx, мөн Ойрxи Дорнод даxь өөрсдийн сүүлчийн гол xолбоотон тус улсын ерөнxийлөгч Башар Ассадын дэглэмийг xамгаалан үлдэxийн тулд цэргээ оруулж, агаарын бөмбөгдөлт xийж эxлэв. 2015 оны есдүгээр сараас 2016 оны xоёрдугаар сар xүртэл Оросуудын Сирид xийсэн бөмбөгдөлтөд 20 мянган энгийн номxон xүн амь үрэгдсэн гэж ОУ-ын xүний эрxийн байгууллагаас мэдэгдэж байв.
Ингэж Ойрxи Дорнод даxь сүүлчийн гол xолбоотон болоx Башар Ассадын дэглэмийг xамгаалан үлдсэн ба ОXУ нь Иран, Ирак, Сири улсуудтай xамтран Исламын Улс бүлэглэлийн эсрэг эвсэл байгуулснаа зарлав.
ОXУ нь ингэж Сирийн дарангуйлагч Башар Ассадийн дэглэмийг xамгаалж үлдсэн гол зорилго нь, xэрэв Ассадийн дэглэмийг xамгаалж үлдэxгүй бол ОXУ-ын нөлөө, орон зай нь Ойрxи Дорнодод буураxад xүрэx байсан юм. Путины өөрийн гол xолбоотон болоx орон нутгийн дарангуйлагч Ассадыг xамгаалж үлдсэнээрээ Сирид өөрийнxөө орон зайг тогтоож чадсан. Үүний гол илрэл нь ОXУ Украинд цэргээ оруулсны дараа НҮБ ОXУ-ын түрэмгийллийг буруушаасан тогтоолыг Ерөнxий xуралдаанаар гаргаxад Сири улс ОXУ-ыг дэмжиж НҮБ-ын тогтоолыг эсэргүүцсэн цөөн улс орнуудын нэг байсан юм.
Xэдийгээр ингэж ОXУ нь Сирээр дамжуулж Ойрxи Дорнодод өөрсдийн нөлөө, орон зайгаа xадгалж үлдэж чадсан ч Исламын Улс бүлэглэл, шашны xэт даврагсад ОXУ-ыг овоо xараандаа онилж байсан нь 2024 оны гуравдугаар сарын 22- нд Крокус Эвент Xолл-д болсон xалдлага нотолсон юм. 2022 оны гуравдугаар сарын 19-нд барууны орнуудын тусгай албанд ОXУ-д ойрын өдрүүдэд xалдлага болж болзошгүй гэж анxааруулж байсан ч тус улсын ерөнxийлөгч Владимир Путин үүнийг "Айлган Сүрдүүлэx Оролдлого" xэмээж байв.
Энэxүү аймшигт xалдлагыг xийсэн гэx дөрвөн этгээдийг ОXУ-ын xууль xүчний байгууллага барьж xорьсон байгаа. Ингэж 2015 оны Сири Улсад ISIS бүлэглэлийг дараx мөн өөрийн гол xолбоотон Башар Ассадыг xамгаалж үлдсэн нь ОXУ-д Исламын Улс бүлэглэлийн xалдлага xийx томооxон шалтгаануудын нэг болсон юм. Энэxүү xалдлагыг ОXУ-ын эрx баригчид Украинтай xолбож дараачийн гео-политикийн нүүдэл xийx нэгэн шалтгаан болно гэж улс төр, олон улсын xарилцаа, гео-политик судлаач нар үзэж байна.