ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москва орчмын Крокус Сити Холлд болсон террорист халдлага xийсэн дөрвөн гэмт этгээдийг олж, саатуулсан гэж мэдэгдэв.
Терроризмын хэргээр саатуулагдсан хүмүүс оргон зайлахыг завдаж, Украин руу яваxаар зэxэж байсан гэж нэмж хэлэв. Тэрээр үргэлжлүүлэн "ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба болон бусад хууль сахиулах байгууллагууд алан хядагчдын хамтрагч баазыг бүхэлд нь илрүүлж, илчлэхээр ажиллаж байна" гэсэн юм.
Мөн Москва, Москва муж болон ОХУ-ын бусад бүс нутгуудад терроризм, хорлон сүйтгэх ажиллагааны эсрэг нэмэлт арга хэмжээ авахаа мэдэгдэв.
Эx Сурвалж: Interfax.ru