Эрх муужгайн багтай энэ хүн эрэгтэй ч байж магадгүй, эмэгтэй ч байж магадгүй. Харин эрх мэдэл, албан тушаалын хувьд бол хууль тогтоох дээд байгууллагад түмнийг төлөөлөн сонгогдсон эрхэм 76 гишүүний нэг юм.
Ингээд түүнийг таах гурван сэжүүрт анхаарна уу.
Сэжүүр нэг.
Монголын төрд даргын хүүхдүүд дарга болох үзэгдэл нэн түгээмэл. Гэхдээ энэ нь шууд угсаа залгамжлах ёс гэхээсээ илүү төрд л хамаг боломж байдаг учраас хүн бүр тийш зүтгэх шалтгаан болдог биз ээ.
Ямартай ч, муурын багтай гишүүний аав нь юм уу, ээж нь төрд өндөр алба хашиж явсан гэсэн үг.
Сэжүүр хоёр.
Манай парламентад сурвалжлагчаас эхлээд томоохон медиа эзэмшдэг эзэд хүртэл хэвлэл мэдээллийн салбараас угшилтай гишүүн бишгүй олон. Тэгвэл багны цаана байгаа хүн тэдний нэг буюу хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт ямар нэг байдлаар хамааралтай юм байна.
Сэжүүр гурав.
Эрхэм гишүүн муужгайд гэр бүл, ор дэрний асуудлаар олныг шуугиулсан удаа бий. Шуугиулах шуугиулахдаа бүр олны танил хүмүүстэй орооцолдсон дуулиан байсан билээ.
Гэвч манай нийгэмд өдөр бүр л шинэ сенсааци дэгдэж байдаг болохоор, басхүү амьдрал өөрөө баян болохоор энэ бүхэн өдгөө бараг мартагдан замхарч байгаа байна.
Багтай хүн хэн бэ? Хариултаа комэнт хэсэгт үлдээгээрэй.
Ирэх лхагва гарагт муур багаа тайлж, гурван сэжүүрийн тайлал гарна.