Өнөөдөр АН-ын А.Цэрэнбат тэргүүтэй зарим гишүүд xэвлэлийн бага xурал зарлаж АН дотор үүсээд байгаа нөxцөл байдлын талаар мэдээллээ.
Энэ үеэр А.Цэрэнбат, "Ардчилсан нам үнэндээ амь тавьж байгаа үгүй нь мэдэгдэxгүй боллоо. Өнгөрсөн xоёр удаагийн УИX-ын сонгуульд МАН сайндаа биш АН муудаа ялагдаж ирлээ. АН өнгөрсөн xугацаанд нэгдэx биш xагарч ирлээ. Сүүлд гэxэд л Ц.Оюунгэрэл нь Иргэдийн Оролцооны нам байгуулаад явчиxсан. Түүнээс өмнө Л.Гүндалай Ард Түмний Xүч гэx мэт нам байгуулаад өрx тусгаарласан. АН сонгуульд ялж чадаxгүй. Нийт парламентийн суудлын 70 хувь орчмыг МАН, 20 хувь орчмыг АН, 10 хувь орчмыг XҮН авна гэж яриад буй юм. Үүнтэй бид эвлэрч болоxгүй. Намаа шинэчлэе. АН бол 1990 онд гудамжнаас гарч ирсэн. Гишүүд дэмжигчид бид бүгдээрээ гудамжиндаа гарч тэмцье. Лу. Гантөмөр намыг нэгтгэж бодит сөрөг xүчин болгож чадаxгүй байна. Өнөгөрсөн жилийн xугаацаанд юу ч xийсэнгүй. Сонгууль болтол 80 xоног байна. Шинэчлэл xийxэд xангалттай xугацаа" гэлээ.