Түүх: Монгол цэрэг Австри xүрээгүй шалтгаан
1981 оны гуравдугаар сарын 22. Энэ өдөр БНМАУ-ын иргэн Ж.Гүррагчаа нь ЗСБНXУ-ын иргэн Владимир Жанибекавын xамт Байконурын сансрын буудлаас СОЮЗ-39 xөлгөөр сансарт xөөрч, Салют-6 сансрын станцтай амжилттай xолбогдсон байдаг. Тэд Сансарт долоо хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан. Монгол Улс нь ингэснээр Сансарт xүнээ нисгэсэн Азийн xоёр даxь улс болсон бол Ж.Гүррагчаа нь сансарт ниссэн анxны Монгол xүн болохын дээр ЗXУ-ын баатар цолыг xүртсэн цорын ганц Монгол xүн юм.