Led city компани анх 2011 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Ингэхдээ эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, ногоон ирээдүйг цогцлооно гэсэн зорилготойгоор байгуулагдсан юм. Улмаар 2019 онд ковидын улмаас байгууллагын санхүүгийн байдал хүндэрч Хаан банкнаас Ногоон эдийн засгийг дэмжих зээлийн хөтөлбөрт хамрагдан Улаанбаатар, Дархан-Уул хот, Төв аймаг зэрэг гурван байршилд 2000 зам талбайн гэрэлтүүлсэн байна.
Бид байгууллагын онцлогийн талаар болон Хаан банкны ногоон зээлийн талаар Led city компанийн ажилтан Э.Ариунзаяатай ярилцлаа.
Тэрээр, “2011 онд лед гэрэлтүүлэг хэрэглэдэг аж ахуй нэгж байгууллага, хувь хүн, айлууд маш бага байсан. Энэ хугацаанд бид 50 том төсөл хэрэгжүүлсэн. Ингэхдээ 10 мянга гаруй гэрэлтүүлэг хийж, харанхуй газрыг гэрэлтүүлсэн байгаа. Гэрэлгүй, харанхуй газар гэрэлтүүлэг хийхэд тухайн газар орчим амьдрах хүмүүс их баярладаг.
Лед гэрэлтүүлэг гэдэг нь байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй. Дээрээс нь насжилт удаан байдаг. Уламжлалт улайсах гэрэл нь цахилгаан энергийг шууд гэрэлтүүлэг болгон хувиргахгүйгээр тодорхой хэмжээний хувийг нь дулаан болгож ялгаруулаад, тодорхой хувийг нь гэрэлтүүлэг болгодог. Харин лед гэрэлтүүлэг нь цахилгаан энергийг шууд хувиргаж, гэрэл болгодгоороо давуу талтай. Уламжлалт гэрэлтүүлгийг бодвол найм дахин бага эрчим хүч зарцуулдаг.
2019 оноос хойш ковидын өвчлөл эхлээд хөл хорио тогтоож, ажил зогсолттой болчихсон. Тэр уналтын үеэс шалтгаалаад санхүүгийн хувьд тодорхой хэмжээний хүнд байдалд орсон. Тэр үед хүү багатай зээл л авах шаардлагатай байсан юм. Ингээд Европын сэргээн босголтын хөгжлийн банкны санхүүжилт Хаан банкаар дамжигдаад Ногоон эдийн засгийг дэмжих зээл гэх ногоон бизнес зээлийг судалж эхэлсэн. Түүнд эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй гэх нөхцөл шаардлагыг тавьсан байсан. Энэ нь манай бизнесийн онцлог давуу талд нийцээд ногоон зээл авсан юм. Ногоон зээлийн онцлог бол хүү бага, урт хугацааных болохоор эргэн төлөлтийн дарамт бага байсан. Тухайн зээлийг аваад Улаанбаатар, Дархан-Уул хот, Төв аймаг зэрэг гурван байршилд таван том төсөл хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 2000 зам талбайн гэрэлтүүлэг, 5000 фасадны гэрэл хийсэн.