
EБС-ийн англи хэлний багш нарт зориулсан 4 дэх удаагийн Үндэсний "ENRICHMENT PROGRAM – 2024" хөтөлбөр зарлагдлаа.
Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газар, 21 аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраар дамжуулан Улаанбаатар хотын 9 дүүрэг болон 21 аймгийн төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний 1000+ багшийг уг хөтөлбөрт хамтруулахаар төлөвлөөд байна.
"ENRICHMENT PROGRAM – 2024" хөтөлбөр 3 үе шаттай зохион байгуулагдана.
1-Р ҮЕ ШАТ:
14 хоногийн уншлагын марафон: 2024.04.01 – 2024.04.14
Xreading цахим номын санд:
1-р долоо хоног:
60'000 үг унших, 4 цаг сонсох
Speed Reading 2 номоос 5 эх унших
Journal хэсэгт дурын нэг номын тэмдэглэл бичих
2-р долоо хоног:
70'000 үг унших, 5 цаг сонсох
Speed Reading 2 номоос 7 эх унших
Journal хэсэгт дурын нэг номын тэмдэглэл бичих
2-Р ҮЕ ШАТ:
14 xоногийн сургалт: 2024.04.19 – 2024.05.03
1-р үе шатны болзлуудаа амжилттай биелүүлсэн оролцогчид хоёрдугаар шатанд тэнцэнэ. 2-р үе шатанд 14 хоногийн хугацаанд дараах сургалтанд хамрагдана.
Оролцогч багш нар Xreading цахим номын санд суурилсан Эсктинсив уншлагын (Extensive Reading буюу ER) аргачлалын талаар суралцах болно.
V-TEST & Burlington English сургалтуудын талаар ойлголт мэдлэгтэй болно.
3-Р ҮЕ ШАТ:
Хувь хүний хөгжлийн сургалт /2024.05.08 – 2024.05.18/
“Америкт суралцах 5 алхам”-ын талаар суралцаж, оюутан сурагчдадаа гадаадын их дээд сургуулиудад элсэн суралцах хүсэлтэй оюутан сурагчдад зөвлөх, чиглүүлэх ур чадварыг эзэмшүүлнэ.
Төслийн удирдлагын талаар суурь мэдлэг олгож, төслийг хэрхэн амжилттай удирдах талаар танилцуулах сургалтыг Пи Эм Ай Монголиа Чаптэрийн сургагч багш нар орно.
Бүртгэл 3 дугаар сарын 25-ны өдрийг дуустал явагдах бөгөөд https://forms.gle/pqef9cu7gREE27MH9 холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Хөтөлбөр үргэлжлэх хугацаа: 2024.04.01-2024.05.24 хооронд
ШАГНАЛ:
Эхний 3 үе шатыг амжилттай дүүргэсэн шилдэг багш бүрд:
Сертификат + Зохион байгууллагч болон дэмжигч байгууллагуудын шагнал
Бүтээлч 10 багш: Зохион байгуулагч болон дэмжигч байгууллагуудын гарын бэлэг
Холбоо барих: 75059025, [email protected]