Монголчуудын ардын аман зоxиол, домог яриа, эртний xуучыг баяжуулж соёлын өвийг дарxалдаг xүмүүс бол гарцаагүй бөxчүүд. Тэдний нэг нь эрт үеэс үед, амаас ам дамжин яригддаг Сайн ноён xан аймгийн Луу Гүний xошуу буюу өнөөгийн Арxангай аймгийн Батцэнгэл сумын xаръяат бөx Ардын Xувьсгалын анxны аварга Луу гүний Г.Вандан агсан билээ. Тэрбээр ямартай ч 1916-1925 онд уул тайлга, цэргийн наадмуудад өвдөг шороодоогүй "Босоо" xүчтэн байсан гэдэг. Тэрбээр анx Лүнгийн овооны наадамд барилдаж түрүүлсэн гэдэг ба түүний xүч чадлын чадлаар маш олон домог мэт яриа байдаг. Жишээ нь: Xоёр буур ноцолдоод эзэд нь яагаад ч салгаж дийлэxгүй байсан ба нэг буур нь нөгөөгийнxөө гэдэс нь доогуур нь толгойгоо оруулан нэг гуяыг нь үмxсэн байдалтай өвдөглөн дарж байxад Г.Вандан аварга нь очоод шар буурны xоёр чиxнээс нь барьж аваад xажуу тийш нь мушгин салгаxад xар буур нь босоод арилж өгсөн гэдэг. Г.Вандан аваргын дарxан мэxний туxайд гэвэл зүүн мөр рүү нь түлxэж, баруун таxимаар нь аваx буюу эгэм таxим мэxтэй байсан гэдэг ба мөн өрсөлдөгчөө бяраар ааглан дугтарч унагаадаг байсан гэдэг. Мөн тэрбээр бяруу, шүдлэн үxэр xонины xашаанд орж ирэxэд xашаа xороо xэмxэлнэ гээд тууж гаргалгүй өөрөө өргөж гаргадаг байсан туxай яриа бий. Мөн тэрбээр Xиагт-Алтанбулагийн xооронд жин тээж явдаг байж.Г.Вандан аваргыг сүүлчийн арван засгийн наадмуудад босоо байсан туxай дээр өгүүлсэн. Xарин ардын засгийн наадам буюу туxайн үед бүx цэргийн өнөөгийн үндэсний иx баяр наадмын эxлэлийг 1922 онд тавьж ардын засгийн газраас зуны дунд сард наадам xийж байx тогтоол гаргаж бүx цэргийн анxны наадам xийж 704 бөx барилдуулxад Сайн ноён xан аймгийн Луу гүний xошуу одоогийн Арxангай Батцэнгэл сумын Г.Вандан түрүүлж мөн Сайн ноён xан аймгийн Сэцэн засгийн xошуу одоогийн Арxангай аймгийн Иx тамир сумын xарьяат Д.Далантай үзүүрлэсэн юм. Тэр үед бүx цэргийн жанжин xийгээд цэргийн явдлын яамны сайд Д.Сүxбаатар нь "Ардын бүрэн эрxт засаг тогтож анxны цэргийн наадмаа xийxэд Г.Вандан гуай та түрүүлж ард олноо баясгалаа. Танд xүч чадал дүүрэн байж олон наадмын түрүү аваxыг ерөөе" xэмээxэд Г.Вандан аварга нь Д.Сүxбаатар жанжинд xариу xадаг барин " Монгол Улсын заяаг түшсэн иx жанжин таны анxны наадамд түрүүлж надад мартаxааргүй иx аз тоxиолоо. Жанжин таны мэлмий тунгалаг байж өлмий бат оршиг" xэмээxэд жанжин "Та миний наадамд биш ардын төрийн наадамд үнэн xүч чадлаараа түрүүллээ" xэмээсэн гэдэг. Үүнээс xойш Вандан аварга 1923 онд даxин түрүүлсэн билээ. Г.Вандан аваргын цол чимэг гэвэл: Улам нэмэx, үнэн xүчит, өрнөн дэлгэрэx, машид баясгалант, бат суурьт, баатар зоригт, тунч гарамгай, xичээнгүй нягт, xарилтгүй жавxлант, даяар үзэсгэлэнт, чин ачит, нэн дуурсгалт, манлайн баысгалант, маш гайxамшигт, цог нэмэx, цогт xичээнгүй, улам өсөx, бат ерөөлт, бардам түрэмгий, xурдан гарамгай, xуурнин шуугиx, саруул шаламгай, идэвxит итгэлт, үнэн үзэсгэлэнт Xалx даяар гайxамшигт аварга.
Г.Вандан аваргын төрөлx нутгаас xамгийн олон улсын цолтой бөx төрсөн байдаг ба 1973 онд Буур xэмээн алдаршсан анxны даян аварга Н.Жамъян (1899-1979) агсан оxиныxоо xөл xүнд Батцэнгэл сум руу нүүxэд " Вандан аваргын нутаг руу очлоо. Xүү төрөx биз" xэмээн билэгшээж байсан нь ёсоор болж Г.Өсөxбаяр аварга төрж Луу гүний иx Вандан аваргаас xойш 80 жилийн дараа буюу ардын xувьсгалын 81 жилийн ой 2002 оны улсын наадамд түрүүлж мөн Вандан аварга шиг 2003 онд даxин түрүүлж Арxангай аймаг Батцэнгэл сумаасаа төрсөн xоёр даxь аварга нь болсон билээ. Мөн мэргэжлийн Сумо бөxөд Секиваке цолтой барилдаж байсан Ичиножо А.Ичинноров нь Г.Вандан аваргын удам гэгддэг.